НИЙГЭМ

600 автобусны 200-д нь цахим төлбөрийн төхөөрөмж суурилуулаагүй тул үйлчилгээнд явахгүй байна

Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан.

Тус Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ. Уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан юм.

Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн юм. Нийслэл болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөллүүдийн анхны хурал хоёрдугаар сарын 6-нд болж, “Улаанбаатар смарт карт” ХХК-аас шаардлагатай баримт материал, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн ч тус компанийн зүгээс мэдээллээ бүрэн өгөлгүй өнөөдрийг хүрчээ.

Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан 600 автобуснаас 400 автобусанд удирдлага мэдээллийн цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд 200 автобусанд төлбөрийн систем суулгаагүйгээс үүдэн үйлчилгээнд гаргах боломжгүй байна. Иймд ойрын хугацаанд дээрх 200 автобусанд төлбөрийн систем суулгах шаардлагатай байгааг хурлын үеэр онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин
2024-03-05 15:12

Худлаа попроод автобус л яриад байсан,ороод ирэхээр ажиллуулж чаддаггүй!!!

Зочин
Зочин
2024-03-05 15:32

Бүүр нэг арчаагүй.

Зочин
Зочин
2024-03-05 15:33

Har ongotei avtobusnuud hotiig ulaml har ongotei bolgood baih yum gegeeleg ongotei avtobusnuud avhad yadiin

Ард
Ард
2024-03-05 15:52

Мөнгө хураадаг хүн тавиад л автобус ажилдаа

Холбоотой мэдээ

Back to top button