Япон: Уушги, элэг зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлээ

Кёотогийн их сургуулийн эмнэлэг дэлхийн анхны амьд доноруудаас уушги, элэг зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн гэдгээ даваа гарагт /2024.03.04/ мэдэгдсэн байна.
Гадаадын зарим орнуудад тархины үйл ажиллагаа нь зогссон доноруудаас авсан элэг, уушги зэрэг суулгах мэс засал өмнө нь хийгдэж байсан юм.
Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сарын 15-нд болсон тус мэс заслын үеэр удамшлын эмгэгтэй 10 настай хүү эцэг эхийнхээ уушги, өвөөгийнхөө элэгний хэсгээс авчээ.
Мэс заслын дараах хүүгийн биеийн байдал сайжирч байгаа. Хүү хагалгаанаас хоёр сарын дараа хүчилтөрөгчийн савгүй алхаж чаддаг болсон юм. Харин өнгөрсөн баасан гарагт /2024.03.01/ эмнэлгээс гарч, гэртээ ирсэн байна.
Хүү төрөлхийн дискератоз нэртэй удамшлын өвчинтэй юм. Үүний улмаас тэр хоёр настай байхдаа чөмөг дутмагшлын цус багадалттай болсон тул дөрвөн настайдаа эгчээсээ чөмөг авч шилжүүлэн суулгуулжээ.
Дараа нь хүү элэгний хатуурал болон уушгины судасны өвчинтэй болж, хүчилтөрөгч шингээх боломжгүй болсон байна. Ийм учир хүүд элэг болон уушги зэрэг суулгах шаардлага тулгарсан аж.
Эх сурвалж: Japan Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.