УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гэр бүлийн хүчирхийлэлд холбогдсон гэх дипломат ажилтан Н.У-г Их Британиас татжээ

Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улс /Англи/-д суугаа дипломатч эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн асуудал холбогдож, татагдсан тухай мэдээллийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бататгасан.

Энэ талаар тэрбээр, "Хувь хүнтэй холбоотой асуудал үүссэн. Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэдэг мэдээлэл Английн талаас ирсэн. Тэр асуудалд холбогдсон эмэгтэй дипломатыг эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Английн талаас тавьсан. Эрх ямбыг нь цуцлаагүй, эх оронд нь бүрмөсөн буцаан дуудсан. Тэр дагуу Монголд ирсэн байгаа” гэсэн юм.

Тэгвэл тухайн эмэгтэй дипломат нь Н.У гэх мэдээлэл байна.

Хэвлэлд гарсан мэдээллээр, "Монгол  Улсаас  Их  Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан эмэгтэй нь Элчин сайд Б.Энхсүхтэй дотно харилцаатай байсныг тухайн эмэгтэйн нөхөр мэдэж, биед нь халдсан байж болзошгүй" гэгдэж буй.

Энэхүү хэрэг явдал /2023.12.30/-ны өдөр болсон бөгөөд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

Харин Элчин сайд Б.Энхсүхэд ямар нэгэн хариуцлага тооцох эсэх асуудал одоогоор хөндөгдөөгүй, эрх ямбаа эдэлсэн хэвээр байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ичмээр юмаа монголыг төлөөлх хүмүүсээ сайн судалж сонгож явуулаач дээ дандаа хэрэгт холбогдоно хар тамхи хүртэл авч явна

Зочин
Зочин

ДоЯам гара лтай этгээдүүдээс ямар ч булай юм гарч мэднэ дээ ! Хамаг хэрэг өдөөчөөд өөрөө үлдээд, нэг айлыг сүйрүүлчлээ дээ, чекистүүд ер нь ийм л амьтад байдаг доо !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

1940-өөд онд ДоЯ-ны сайд Жамблдорж гэдэг хүн айлын нөхрийг нь буудчихаад авгайг нь аваад суучиж байсым гэнэ лээ. Энэ энхсүх ер нь тиймэрхүү л авир араншин гаргах гээд л бгаа чекист юмаа даа,янз нь...

Зочин
Зочин
Reply to  Зочин

1937-38 оны үед бол чекист хүн айлын нөхрий нь бууд чаад авгайгий нь аваад суучиж байсым гэнэлээ, энэ Энхсүх ч ер нь бараг л тиймэрхүү.... нөхөр байх нь ээ !

Зочин
Зочин

цавин дахь сөөм махаа удирдаж чаддаггүй нэг хар шаар монгол улсыг төлөөлөөд байхдаа яахав дээ. Энэ тагнуулын бузаруудыг гадаадад элчингээр томилохоо болио. Энэ хүүхэн ч гэсэндээ нөрөртэй байж бас хүрдэх эргүүлэх боломж хайсан янхандах ажил хийж болохгүй шдээ.

Заас
Заас

Монголын нам дагасан эр эм өлөн авилгачууд ихл хоорондоо зааваардаг бусад багуулгаас араыл их гал тогоо ширээ гишүүн янхан авгай ундрамаас эхлээдл ер нь хаасайгүй сүүлэрдэг лалрууддаа анги танил ажилиин гэсэн нэр зүүгээстай малууд ихдэээ хүниил амьдрал юмдааа

Иргэн
Иргэн

Хэлэх ч үг алга даа юу ч гэхэв дээ Монгол улсын нэр хүнд гэж мэдмээр л юм

999
999

Ийм хүнээр төрийн хэрэг бариулна гэдэг нь бөөн арыннхаалга, танил тал шүүдээ. Социализмын үе гээл муулаад байдаг үед жинхэнэ ардын хүүхэд л төр барьж байлаа даа.
Үнэхээр ичмээр юмаа, үр хүүхэд, ээж, аав нь юу боддог юм болдоо!!!

ҮНЭНИЙ ГЭРЧ
ҮНЭНИЙ ГЭРЧ

Энэ хүнийг улс төрөөс зайлуулах ажиллагаа явуулж байна шүү! Яагаад гэвэл тэр олон жил чухал албанд ажиллаж байсан хүн цаг өөрчлөгдөж байгаа энэ цагт том хулгайчдад гай болох нь дамжиггүй!!!

ҮНЭНИЙ ГЭРЧ
ҮНЭНИЙ ГЭРЧ

Энэ хүнийг улс төрөөс зайлуулах ажиллагаа явуулж байна шүү! Яагаад гэвэл тэр олон жил чухал албанд ажиллаж байсан хүн цаг өөрчлөгдөж байгаа энэ цагт том хулгайчдад гай болох нь дамжиггүй!!!

Зочин
Зочин

Элчинд нь арга хэмжээ аваач!!!

Холбоотой мэдээ

Back to top button