“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн холбогдогчид өнөөдөр давж заалдана

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2024.03.07/ 09.00 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхэллээ.
Сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн, долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо танилцуулсан.
Ингэхдээ 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж прокурорууд үзэж, эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн билээ.
Шүүх прокуроруудын эсэргүүцлийг үндэслэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд “Хөгжлийн банк”-ны гэх 534 хавтаст хэргийг энэ сарын 9-нд хүлээн авсан юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын булай шүүх нь аягүй бол хулгайч луйьарчин дарга сэтэртний т�##�д шийдвэр гарганадаа, харж л бай гаарай !