Нийгмийн

Шүүх хурал: "Ц.Баатарбилэгийг мөнгө угаах гэдгээр давхар зүйлчлэх үндэслэлгүй" гэв

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч НВЦ компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийн өмгөөлөгч Б.Мөнхбат “Гэрчийн мэдүүлэг өөрөө дан ганц нотолгоо болдоггүй. Мэдүүлэг зөрөөд байгаа дээр ерөөсөө дүгнэлт гараагүй. Гэрчээс мэдүүлэг авах процессийг хуульд заачихсан. Тулгаж асуулт тавихыг хориглоно гээд заачихсан байдаг. Эрүүгийн хуульд заасан энэ заалтыг хэзээ хэн хэрэглэх юм бэ. Шууд тулгаж асуудаггүй байтал Батсайхан гэж гэрчээс мэдүүлэг авахдаа, хуулийн заалтыг илэрхий тодорхой зөрчиж байгаа нэг жишээ нь “Ё.Баатарбилэг таниар бэлэн мөнгө авхуулдаг байсан нь тогтоогдоод байна. Таниар ууттай бэлэн мөнгө авхуулсан уу” гээд мэдүүлэг 3 удаа дараалж авсан байдаг. Эрүүдэн шүүсэн явдал гарсан юм биш биз гэж хардаж байна. Мөн Ц.Баатарбилэгийн жолооч Ганганжаргалыг 100 мянган ам.доллар өгөлцөж, авалцсан гэж асуудлыг шийдээд байгаа. Гэтэл нэг гэрч нь юу өгч авсныг мэдэхгүй гэдэг. Овор хэмжээгээр нь мөнгөний хэмжээг тогтоож, хэргийг шийдэж болохгүй. Ц.Баатарбилэгийг 3 сар орчим хорьсон.

Ё.Баатарбилэгт тавилга сэлт өгсөн гээд байдаг. Мөн Ц.Баатарбилэг болон НВЦ компанийг мөнгө угаасан гэдэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Мөнгө угаасан гэдэг асуудал дээр хууль хэрэглээний тал дээр анхаарах ёстой. Зээл авах ёсгүй байжээ гээд 22.1-ээр шийдчихэж байгаа мөртлөө нэг л үйлдэл дээр нэг л заалтаараа буруутгагдах ёстой болохоос биш нэг үйлдлийг хоёр гэмт хэрэгт тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөгжлийн банкны ТУЗ анх зээл олгохдоо зээлийн зориулалт дотроо дахин санхүүжилтэд зарцуулна гээд заачихсан. Мөн Хөгжлийн банктай байгуулсан барьцаа хөрөнгө чөлөөлөх, дахин санхүүжилт олгох гэрээ гээд 21 сая ам.долларын 7.6 сая ам.доллар нь төсөлд шинэ санхүүжилтээр орно. Үлдсэн 13.8 сая ам.доллараас Хасбанкны зээлд 2.6 сая ам.долларыг нь өгнө, Германы банкны зээлд 10.8 сая ам.долларыг нь төлнө гээд заачихсан байхад үүнийг хувиргаж өөрчлөөд нуун далдлах сонирхол байхгүй байхад давхар мөнгө угаах гэдгээр зүйлчлэх нь ямар ч үндэслэлгүй ээ” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүгдэгч Д.Даваасамбуу, шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар зэрэг 41 хүн оролцож байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
12 сар 2, 2024 23:06

Шүүх хэзээ байтлаа өмгөөлөгчдийн үгээр ажилладаг байсан юм. Шүүх хур�##�дааны завсарлаад орж ирээд �##�хаа цохиод л Ё.Баатарбилэг мөнгө угаасан, угаагүйг шийднэ биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button