Б.Оюундэлгэр: АТГ-ын комиссарууд намайг эрүүдэн шүүж, захиалгаар хэрэг тохсонд гомдолтой байна

Хууль хяналтын байгууллагын хууль бус үйлдэл, эрүүдэн шүүлтийн талаар Гаалийн байгууллагад ажиллаж байсан Б.Оюундэлгэр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Иргэн Б.Оюундэлгэр
Би гаалийн байгууллагад 1999 оны эхэнд шалгагчаар ажиллаж байгаад 2015 оны дөрөвдүгээр сараас есөн сарын хугацаанд ГЕГ төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар томилогдон ажиллаж байсан.
2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сургалт судалгааны төвийн захирлаар томилогдоод ээлжийн амралтаараа гэртээ байхад АТГ-аас хоёр хүн хүрч ирж “Таниас тодруулах зүйл байна, дагаад явна уу” гээд АТГ аваачиж утас, цүнх бүгдийн хураан авч дотогш оруулсан. Энэ мөчөөс миний хэлмэгдлийн хүнд хэцүү найман жил эхэлсэн.
Тэнд намайг аваачихад тамгын даргаараа ажиллаж байх үедээ 7-8 сар хоёр хүнийг сэлгэн ажиллуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал үүсгэн хахууль авахыг замаар гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган яллаж тэр даруйдаа ажлаас минь түдгэлзүүлж хилийн хориг найман жил тавьсны эцэст шүүхээс намайг гэм бураатай гэж тооцсонд маш их харамсаж байна.
Намайг зориулалтын бус газар байлгах үедээ нунтаг цагаан зүйл уулгаснаас нь хойш бие хямарч, толгой маш ихээр өвдөж байсан үед минь өөрсдийнхөө хэлсэн тэр байдлуудыг над дээр камер тулгаж хэлүүлж авсан. Энэ нөхцөл байдалд мөрдөгч нь оролцохгүйгээр хэн гэдэг нь мэдэгдэхгүй комиссарууд зэрэг зэрэг ороод бичлэг хийж аваад хууль бус үйл ажиллагаагаар намайг яллаад найман жил явж байна.
Тухайн үед АТГ газарт ажиллаж байсан, одоогийн ОБЕГ-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү намайг өглөөнөөс эхлүүлээд 16 цагийн турш АТГ-т эрүүдэн шүүхэд үүнийг тосож аваад хууль бусаар нүүрэнд минь тулгаж бичлэг хийсэн. Мөн АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, А.Дөлгөөн нар мөн энэ асуудалтай минь холбоотой.
Мөн тэрбээр "Найм хоног байг гэхэд 8 сард шийдэгдэх асуудлыг 8 жил болгож, эцэст нь хууль бус баримтаар намайг гэм буруутайд тооцож, яллаж байна. Намайг эрүүдэн шүүж авсан мэдүүлгээрээ л ялласан. Тэр мэдүүлгээ бусад баримтаар нотлогдсон мэт хуурамч нөхцөлийг бий болгосон.
Гаалийн Ерөнхий газрын албан тоотууд, миний ажлын байрны тодорхойлолт зэрэг бүх баримт байхад тоодоггүй, сонсдоггүй.
АТГ-т мэдээлэл очсон гэдэг. Тухайн мэдээллийнх нь талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Гүйцэтгэх ажиллагааны үр дүнгийн баримт, эд зүйлд үзлэг хийсэн баримт, шүүх шинжилгээний дүгнэлтээр гэмт хэрэг хийсэн нь нотлогддог гэдэг. Гэтэл тийм баримт байхгүй, хоорондоо үг үсгийн зөрүүтэй, ямар ч нотолгоогүй. Илт хууль зөрчсөн байхад прокурор яллаж, шүүх гэм буруутайд тооцож байгаа нь тэднийг сүлбэлдсэн сүлбээнийхэн гэж ойлгож байгаа” хэмээн мэдээлэл өглөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярхүүг овоо юм бх гсн чинь овоолсон б..с бжээ.
Нээрээ Баярхүү гэдэг нөхрийг ТВ-ээр юм яриад байхыг нь хараад овоо залуу юм гэж бодсон чинь Ногоон малгайтны үлдэгдэл байсан юм байна. Муу үхэж байсан новш.
Баярхүү ч хараажаар " эрлэгийн элч " л дээ !
Баярхүү шийтгэх ёстой. Юу ч болоогүй юм шиг, гэмгүй царай гаргачхаад....ийм адгийн амьтан байсан юм уу..
Хэдэн тэрбумаар идсэн, аймшигтай хэргүүд хаачив? 1 эмэгтэйг 1 сая хэдэн төгрөгний төлөө хэрэгтэнд тооцож, 8 жил тамлаад. Арай л байгааз!
Санаанд оромгүй, хууль бус ажиллагаа нууд явуулсан байдаг юм байна лээ. Тэр үед АТГ д ажиллаж, хүмүүсийг шогтуулж, нийлж ажиллаж байсан энэ Баярхүү л гэхэд одоо ОБЕГ ын дарга хийдэг. АТГ ын тусгай ажиллагааны албаны дарга нь байсан Хашбаатар Шүүхийн сахилгын хорооны дарга болсон байдаг. Хашбаатар нь болоогүй тэнд мөрдөгч байсан Батолзвойгоо шүүхийн сахилгын хороондоо авсан байдаг. Яадгийн? Эднийг аажил албан тушааоаар шагнаад байдийн муу?
Гааль бол хээл хахуульд живсэн газар шүү дээ
энэ хүн бол шалгуулбал зохих этгээд мөн байнаа
Бүгдийг илчил, муу нуухаар
Ардчилсан Монгол орон эрүү шүүлтээр, шударга хүмүүст ял оноож бн, энэ нь бас болоогүй ээ АВИЛГАЧДЫН ЗАХИАЛГААР хийгддэг гэдэг нь бүр ГАМШИГ
asralt geed nuurschniig shalgaya goll hun i dee
Энэ хүн буруутай байж болно. 8 жил мөрдөн шалгасан юм уу. Ингэж хүн эх хүнийг тамлах шаардлага байна уу. Сайндаа хэдэн халтар цаасны авлига авах л биз дээ
ОДОО ЧИ САЙНЗАРГАЛД ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЯВ САЙН ӨМГӨӨЛӨГЧ АВ ЦААДУУЛ ЧИНЬ БИЁ БИЁНИЙХЭЭ БУРУУ ШИЙДВЭРИЙГ ЗӨВ НҮДЭЭР ХАРАХ БОЛОВУУ ЗОРИГТОЙ ҮЗЭЭД БАЙ БИТГИЙ ШАНТАР АМЖИЛТ ХҮСЬЁ
Авилгалчдыг алсан ч багадна
нотлох баримтаар тогтоогдож байж л чамайг гэм буруутайд тооцсон байж таараа зүгээр хүнд ийм өндөр ял өгөх үнэмшмээр юм ярь гүйцэтгэл ажиллагааны баримтыг прокурор хянадаг болохоор чамд үзүүлэхгүй шүү битгий тэгж гэмгүй царайл авагай минь
Гаалийн хулгайч нар нэр төр яридаг болжээ авилга авахдаа уургын морь шиг улсууд шүү дээ
Бүхэл бүтэн шүүх прокурор нийлээд хүн гүтгэнэ гэж юу байдгийн
танд зүгээр байхад чинь ял өгнө гэж юу байхав дээ нотлох баримт гэж юм байна чамайг зүгээр байхад АТГ очиж шалгах уу тэгж битгий худлаа хүмүүсийн толгой эргүүл ямар хувийн ажил хийж байгаа биш үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийг битгий муулаад бай авгай минь худлаа ярьж суухаар гомдлоо гаргаад шалгуул
2015 оны 12 сарын 03-ны өдрөөс гомдлоо гаргаад явжыгааштэй энэ хүмүүс, ХОНГИЛ-чдын эсрэг????
гаалийхан шоронл орж суучихаад бусдаас илүү амьдардаг гэдгийг мэднээ өөрөө ч гэсэн дажгүй харагдаж банйа хураасан хөрөнгө байгаа болоод л хэвлэлийн хурал хийж үнэтэй өмгөөлөгч авч байгаа биз дээ
Баярхүү гэхч ногоон малгайтны сүнс байж дээ.энэ хүүхэн үнэн хэлж байгаа бол тусгүйл юм болж дээ.гаальд байхдаа хэнэ нэгний зуултанд оржээ гэж төлөг минь буулаа.
Харин тнх. Гаалийн анхны хар тамхины хэргийг илрүүлж, Тагнуулын байгууллагад 3.6 кг хар тамхийг хүлээлгэж өгч байсан маш Ажил хэрэгч, тангарагтай үнэнч бүсгүй дээ
Б.Оюундэлгэр: АТГ-ын хүмүүс өөрсдийнхөө хэлж өгсөн үг, өгүүлбэрийг хэлэхийг тулган шаардаж, захиалгаар хэрэгтэн болгосон
Энэ шударга хүнээс албан тушаалыг нь булааж замаасаа зайлуулан уул овоо шиг дураараа идэх гэсэн шуналын хүүдий нэг нөхөр АТГ-ын авилгачидтай хуйвалдан хар тамхи шахаж мансууруулан хэрэгт хилсээр гүтгэж шоронд хорьж байгаа нь үнэн ш дээ. Манай гаальд ажилладаг тэр шуналын хүүдийг би ч мэднэ. Одоо гаалийнхан маань муухай дээрээ улцан гэгчээр бүр сүйдэлж өгнөө. Монгол улс бүр дампуурлаа л даа.
Харх царайны хулгаач авилгач янхан авгай байнадаа