ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Жендерийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх арилжааг нээж цан цохилоо

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж жендерийн эрх тэгш байдлыг хангахад олон нийтийг уриалж, цан цохих ёслолын ажиллагаа зохиожээ. Энэ өдөр Монголд төдийгүй дэлхийн 118 орны хөрөнгийн биржүүд жендерийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үзэл санааг дэмжин арилжааг нээх цан цохих ёслол үйлддэг. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үнэт цаасны 7,169  дэх удаагийн арилжааг ийнхүү цан цохих ёслолоор эхлүүлсэн байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцжээ.

Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “Монголын хөрөнгийн бирж жендерийн эрх тэгш байдлыг хангаж ажиллахыг хөрөнгийн зах зээлийн оролцогч бусад байгууллагууд, бүртгэлтэй хувьцаат компаниуд болон гишүүн компаниуддаа уриалж байна” гэв.

“Хаан банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: “Тогтвортой хөгжлийн зорилго”-д тулгуурлан дэлхий нийттэй хөл нийлэн алхах, аливаа бизнесүүдийн санхүүжилтэд жендерийн мэдрэмжтэй шийдвэр гаргах, тэр дундаа ЖДҮ, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, оролцоог хангах, хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, шийдлүүдээсээ хуваалцлаа.

Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Руфат Алимарданов:

“Хөрөнгийн бирж бол шууд ба шууд бусаар жендерийн эрх тэгш байдлыг хангахад тусалдаг онцлогтой газар юм. Учир нь бодлого гаргагч, хөрөнгө оруулагчдыг холбодог. Олон улсын санхүүгийн корпораци нь хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд, олон улсын хөрөнгийн биржүүдтэй жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажилладаг. Бид компаниудын санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлт хөгжилд онцгой үүрэгтэй эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоог хангах хувь нэмрийг үнэлэх нь чухал юм. Зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ухаалаг хөрөнгө оруулалт. Тиймээс бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү зорилгод нэгдэхийг уриалж байна” хэмээн хэлсэн.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: "Эрх тэгш, хүртээмжтэй эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдол, жендерийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “EQUANOMICS/ ЭКВАНОМИКС” санаачилгыг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button