Нийгмийн

Хувьцаат компаниудын ногдол ашиг ₮535 тэрбумд хүрчээ

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан. Энэ дагуу уржигдрийн байдлаар 35 компани 480.24. тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Тэгвэл өчигдөр /2024.02.21/ нийт 39 хувьцаат компани болж нэмэгдэж, ногдол ашгийн дүн ч 535.1 тэрбум төгрөгөөр мөн нэмэгдээд байна. 

Санхүүгийн зохицуулах хороо дээрх ажлын хүрээнд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр өөрийн компанийн байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгууллаа. Дашрамд сонирхуулахад, сүүлийн гурван жилийн байдлаар олон нийтэд нээлттэй болсон 13 хувьцаат компаниас 10 нь 457.6 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 22, 2024 10:14

Говь �##�га . Шун�##� Баатарсайхан өгөхгүй гэж байгаа юм уу

Babi
Babi
2 сар 22, 2024 10:19

Энэ УИД гэдэг газар яагаад ноогдол ашиг хуваарьладаггүй газар вэ? Жижиг хувьцаа эзэмшигчиддээ ямар ч мэдээ мэдээлэл хүргэхгүй дампуу ХК юм аа. СЗХ анхаар�##�даа аваачээ. Өмч хувьчл�##�аар хувьцаа авсан маш олон Хувьцаа эзэмшигчид байгаа шүү дээ...

Холбоотой мэдээ

Back to top button