Үерийн бүс дэх айлуудад яаралтай нүүх мэдэгдэл хүргүүлжээ

Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна.
Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.
Албаныхан иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ ажил үргэлжлэх аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД МАНАЙХААН НААДУУЛ ЧИНЬ ХЭЦҮҮ НҮҮХГҮЙ ГҮРИЙЖ БАЙГААД ҮЕР УСАНД АВТАХААРАА АВРААРАЙ ҮХЛЭЭ ХАТЛАА ГЭЭД ОРИЛНО.НҮҮХ МЭДЭГДЭЛ ӨГӨХДӨӨ АЮУЛ ТОХИОЛДВОЛ ИРЭХГҮЙ ЧИМЭЭГҮЙХЭН УРСЧИХАА ГЭЭРЭЙ АВРААРАЙ Ч ГЭХ ШИГ ҮХЛЭЭ Ч ГЭХ ШИГ ӨӨ БЫСДА ЖИВЧИХ ЮМ БАЙНА Л ДАА БОЛЫШТ