Нийгмийн

Малчдад цугласан хандив 3.1 тэрбум давжээ

УОК-оос зуд турхны нөхцөл хүнд байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед иргэд сайн дураараа задад нэрвэгдээд буй айл өрхүүдэд хандив өргөж, УОК-ын хандивын дансанд мөнгө болон эд барааг хандивлаж байна. Өнөөдрийн /2024.03.11/ байдлаар 3,195,456,216.66 төгрөгийн мөнгөн хандив цуглажээ.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчдад туслах хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдсээр байна. Тухайлбал, Монгол-Хятадын Найрамдал сургуулийн захиргаа, багш ажилчид, сурагчид 5 000 000, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Дамжуулахын залуус" ТББ-ын хамт олон 12 912 222 төгрөг хандивлав. Өнөөдрийн /2024.03.11/ байдлаар 45 иргэн, 26 аж ахуйн нэгж, байгууллага, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага болон гадаадын нэг байгууллагаас 3,195,456,216.66 төгрөгийн мөнгөн хандив ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-11 22:55

Одоо энэ хандив гэж цугласан мөнгийг МАН ынхан янзын иднэ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээс хандив цуглуулж байхаар тэрбумаар идэгсдээсээ татаж цуглуулаач

Холбоотой мэдээ

Back to top button