Нийгмийн

Нийтийн байр шатаж, утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд Баянголын 44 дүгээр гудамжинд байрлах нийтийн байранд гал гарчээ. Улмаар утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, угаартах эрсдэлээс аварсан байна.

Тодруулбал, өчигдөр /2024.03.11/ 18:53 цагт галын дуудлага нь онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очсон байна. Ингэхэд иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байжээ. Уг галыг 25 минут ажиллаж унтраасан байна. Ингэхдээ, утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-12 10:27

4.5 км замыг хэдэн цаг явсийм.

Зочин
Зочин
2024-03-12 20:40
Reply to  Зочин

7минут явсан байна

Холбоотой мэдээ

Back to top button