Top StoriesЯрилцлага

Ч.Пэрэнлэй: Гурил үйлдвэрлэгч, улс төрчдийн хоорондох өс хонзонд тариаланчид өртөж байна

Гурилын үнэ өссөн энэ цаг үед Засгийн газар үнийг хязгаарлахын тулд гурилыг импортын татвараас чөлөөлж байгааг мэдэгдсэн. Олон жил яригдаж байгаа сэдэв ч гэсэн сонгууль дөхсөн үед ярьж байгаа нь улс төрийн зориудын өнгө аяс байна уу даа гэсэн хардлагийг ард иргэдэд төрүүлээд буй. Энэ талаар газар тариалангийн салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа ахмад ажилтан Ч.Пэрэнлэйтэй ярилцлаа.

-Юуны өмнө газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд гарсан ололтын талаар ярилцъя?

-Газар тариалан сүүлийн 4-5 жилд эрчимжсэн. Мэдээж энэ маань “Атрын 3-р аянаас” эхлэлтэй. Хөтөлбөрийн шууд зохицуулагч Ерөнхий сайд байсан учраас ажил хурдан явагдаж 2008 оноос үр өгөөжөө өгч эхэлсэн.  2006 онд 74 хөн мянган тонн ургац авч байсан бол өнөөдөр 500 мянга гаргаад авч байна.

 Нэгдүгээрт бид газар тариалангийн эргэлтийн талбайг нэмсэн. 2005 онд бид 300-400 мянган га ашиглаж байсан бол одоо 700 гаран мянга болсон.  Хоёрдугаарт техник, технологийн шинэчлэл хийсэн. Гуравдугаарт Тариалан дэмжих сангаар дамжуулаад тариаланчдын хураасан ургацыг төр худалдаж авдаг болсон нь маш чухал алхам.  Тушаасан буудайнд нь төрөөс урамшуулал олгодог болсон нь тариаланчдын ажил эрхлэх  сонирхлыг нэмэгдүүлсэн.  Газар тариаланд орж ирэх хувь хүн, аж ахуй нэгжүүдийн тоо ч өссөн. Түүнчлэн байгаль, цаг уурын нөхцөл таатай болж дулааны нийлбэр сайжирсан. 

Ер нь газар тариалан өсөж буурах нь амархан салбар. Тэгэхээр тогтвортой бодлого, дэмжлэг хэрэгтэй байдаг. Ялангуяа борлуулалт маш чухал. Ямар ч улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын нөлөөнөөс бүтээгдэхүүнээ хамгаалдаг. Бид жилийн нөөцтэй болчихсон байтал гаднаас хямд үнэтэй гурил, будаа ороод ирэхээр энэ зах зээл цохигддог. Хэрэв импортын нөлөөнөөс хамгаалж чадвал газар тариалангийн салбар цаашдаа хөгжинө.

-Энэ хавар хэчнээн га газарт үр тариа тариалахаар төлөвлөсөн бэ?

-Манай компанийн хувьд 3000 мянган га талбайд тариалахаар төлөвлөсөн. Үүний 2500 га-д нь улаанбуудай, 500 га-д рапс тарихаар төлөвлөсөн.

-Үр тариа эрхлэгчдийг гурилын үйлдвэрт боломжийн үнээр нийлүүлдэг хэдий ч үйлдвэрүүд цааш нь олон нугалж нийлүүлдэг. Энэ асуудалд та бүхэн хэрхэн хандаж байна?

-Үүнийг мэргэжлийн байгууллага л шалгаж тогтоох байх. Бид будаагаа 1-1.1 саяын хооронд л өгч байгаа. Гурилын үйлдвэрүүдийг муулж болохгүй. Одоо л гурилын үйлдвэрүүд хөл дээрээ зогсоод бидний мөнгийг будаа авсан үедээ тухайн жилдээ багтааж өгдөг болчихоод байгаа юм. Бид хуучин гурилын үйдвэрт будаа өгчихөөд хойтон хавар болтол цувуулж авдаг байсан. Иймд гурилын үйлдвэрийг муу хэлж болохгүй болчихоод байгаа юм.

Гурилын үйлдвэр, тариаланч хоёрын дунд лабораторын янз бүрийн асуудал байдаг. Бид тэр асуудлыг улсын төв лабораторид хүртэл өгөөд шалгуулчихдаг.

-Гурилын асуудал сонгуулийн үеэр яригдаж байгаа нь улс төрийн зориудын өнгө аястай-

-Засгийн газраас импортын гурилыг тэглэх шийдвэрийг гаргаад буй. Үүнээс болоод иргэд хямд гурил авахыг илүүд үзнэ. Тэгэхээр дотоодын тариаланчид, гурил үйлдвэрлэгчид үнийн хувьд уян хатан хандах уу?

-Үүнийг засгийн газар гурилын үйлдвэртэйгээ ярьмаар байгаа юм. Гурил үйлвэрлэгчдийг ШӨХТГ биднээс авч байгаа үнийн тодорхойлолт зэрэг бүх үнийн мэдээллийг авч байгаа. Тэгэхээр энэ асуудалд "нууц зүйл" гэдэг ойлголт байхгүй болсон. Миний бие өнөөдөр 5000 тн будаа хөлдөөхөд машин болгоноор нь и-баримтаар орж ирээд бүх зүйл ил тод байгаа. Энэ асуудлыг засгийн газар л авч хэлэлцэх хэрэгтэй. Энэ бол тариаланч бидний асуудал биш.

Бид хамгийн гол нь гурилын сайн чанарын будаа өгч боломжийн үнээр нийлүүлэх ёстой. Энэ нийгмийн тогтолцоо ингээд яваад байх юм бол хоёроос гурван жилийн дараа гурилын үнэ тогтворжиж хэвэндээ орно. Алийн болгон ингэж оволзох вэ. Үүнийг бол тийм сүртэй болгох асуудал гэж үү. Ямар учиртай болоод сонгуулийн үеэр яригдаж байгааг ойлгохгүй байна. Гурил үйлдвэрлэгч, засгийн газрын албан тушаалтнууд хоорондоо өс хонзонгийн юм ард нь яваад байна уу даа гэсэн хардалт байна. Энэ асуудлыг хүртэл улс төржүүлж өс хонзонгоос болж бие биеэ унагах гэж явж болохгүй. Цаана нь хэдэн мянган тариаланч байна шүү дээ.

Монголын нийт 420 тариаланчид гуравдугаар сарын 20-нд чуулганаа хийх гэж байна. Энэ чуулган дээр бүх хүн ярьна. Бид энэ чуулганаар салбарын болж байгаа зүйлээс эхлээд болохгүй байгаа хүртэл маш олон зүйлсийг хөндөх болно. Үүний үндсэн дээр зөв шийдвэр гаргаж засгийн газарт өргөх бичиг барьна.

Гурилын үнийг буулгаад импортын гурил оруулж ирж болно. Оруулж ирээд намар будайг нь хүмүүс худалдаж аваад л нөөцлөх юм бол бидэнд яриад байх зүйл алга. Ард түмэн хямд гурил идэх л ёстой шүү дээ. Заавал 3000-4000 мянган төгрөгийн гурил биш тэр 1800 төгрөгийн гурил идэж болно. Гэхдээ Оросын гурилууд үнэн хэцүү.

Хүний юм гэж хүнийх л байдаг. Өнөөдөр энэ шийдвэр эцэслэгдээд гаднаас асар их гурил орж ирээд арвин болно. Гэхдээ гэнэт тасалдаад алга болчих юм бол дотоодоо л гэнэ шүү дээ. Тиймээс байнга улсдаа гурилтай, нөөцтэй, будаатай байгаа нөхцөлд импортын гурилын татварыг тэг болгох нь их дэмий шийдэл.

Энэ асуудал хурцдах юм бол гурилын үйдвэрүүд хааж эхэлнэ. Тэд чинь 10-20 мянган хүн тэжээж байгаа. Тиймээс энэ хүмүүс бүгд хоолноосоо салж байгаа л гэсэн үг. Цаашид энэ асуудал улс төржөөд байх шаардлага байхгүй.

-Тариаланчдад тулгамдаж байгаа суудал бол импортоор орж ирж байгаа эд материалын үнэ, боловсон хүчин-

-Ер нь тариаланчдад жилийн жилд тулгарч байгаа асуудал нь юу байна вэ. Энэ салбарт боловсон хүчин хангалттай байж чадаж байна уу?

- Бидний хувьд жил бүр тохиолдож байгаа хамгийн хэцүү асуудал бол импортоор авч байгаа зүйлсийн бүгдийнх нь үнэ өсөж байгаа явдал. 2008 онд 1200 төгрөгийн шатахуун хэрэглэж байсан бол өнөөдөр 4200 төгрөг болсон байх жишээний. Тэр үед бид нэг техникийг 280 мянгаар авч байсан бол өнөөдөр 460 мянгаар авч байна. Үүнээс гадна хэдхэн жилийн өмнө 200 төгрөгөөр авч байсан зүйл өнөөдөр 200 мянга болсон зэрэг төгрөгийн ханш алдагдаад мөнгө үнэ цэнгүй болоод байгаа нь хамгийн том асуудал болоод байна.  

Дараагийн асуудал бол мэдээж боловсон хүчин. Уул уурхай эрчимжсэн жилүүдэд нэлээд олон хүнээ алдсан. Харин сүүлийн үед зарим нэг нь буцаад ирж байна. Энэ тэдний буруу биш.

Хуучин механикчид маань ихэнх нь тэтгэвэрт гарчихсан. Орон нутаг дахь техник, мэргэжлийн сургуулиуд энэ тал дээр сайн ажилламаар байна. Зорилготой, богино хугацаанд хүмүүсийг бэлдмээр байна. Орчин үед маш өндөр үнээр нэг трактор авлаа гэж бодоход ажиллуулах хүн цөөхөн. Яагаад гэвэл бүх заавар нь англи хэл дээр, систем нь компьютержсан байдаг. Тэгэхээр нь манайх Оросын техниктэй адил харьцаж монголчилсоор байгаад эвдчихдэг. Тиймээс орчин үеийн газар тариалангийн техникийг эзэмшдэг операторуудыг бэлдэх хэрэгтэй. Мэдлэгтэй багш нарыг тариалангийн ажилгүй өвлийн цагт хөлслөөд орон нутгаар сургалт явуулж болно. Тэгэхгүй бол компаний захирал, нэг том трактортай үлдэх болчихоод байна.  Газар тариалан улирлын ажил учраас ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч хүнийхээ төлөө бас ажилламаар байна.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 16, 2024 09:52

Энэ хүн өөрөө ХХААЯ-д ажиллаж газар тари�##�ангийн с�##�барыг хариуцаж байсан. Тэр үед яагаад бодлогоо тодорхойлоогүй юм бол. Одоо янз бүрийн юм яриад л байдаг.
Монголчуудыг үнэтэй гурил идүүлэх гээд л зүтгээд байгаа хүн байна.

ц.чимэд
ц.чимэд
3 сар 16, 2024 15:19
Reply to  Зочин

mash ih mungu ideed Badamjunaitai hamt shorond orson ium Shorongoos iaj iigeed multarsan hulgaich Er ni tom hulgaich uurtuu ashigtai bailgah helbereer iarij baina

Зочин
Зочин
3 сар 16, 2024 10:07

Xaltar caraitai shunaltai buzar uvgun gonginoxoo boli! Muuxai xaragdaj bna.

Зочин
Зочин
3 сар 16, 2024 11:18

Энэ өөрөө будилааны эзэн шүү дээ. Нэг их цэвэрхэн юм шиг

Зочин
Зочин
3 сар 16, 2024 11:57

Та нарт л их үр өгөөжөө өгсөн байхаа ард түмний нуруун дээрх үнийн өсөлт жилээс жилд нэмэгдэж байгаа шүү.Сонгуулийн шоу ч байнуу хамаагүй гаднаас гурил оруулж ирж хямд үнээр зарагдаж эхэлвэл эцэст нь ард түмэн л хожно

Зочин
Зочин
3 сар 16, 2024 13:09

энэ нөхөр хаа яаманд бхдаа Бадамжунайг дагаад д�##�дагнаад явдаг нөхөр бсан даа. Түүх хуучирдаггүй юм шүү.

Зочин
Зочин
3 сар 16, 2024 13:43

МУУСАЙН ШУНАЛЫН ТУЛАМ ШОЛБОЙТОЛ НОРСОН ҮТРЭЭНҮҮДЭЭ МОНОПОЛЬ ҮНЭЭ Л БОЛЬЧИХ ПЭРЭНЛЭЙ ЧИ ИНГЭЖ ДАЛЧИГНАХААСАА ИЧИХГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ЮМАА ДЭЛГҮҮЛЭХ ЮМ УУ? ТА НАР НЭГ КГ ГУРИЛЫГ 800 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАНА ГЭВЭЛ БОДОЛЦОЖ БОЛОХ ЮМ.

Зочин
Зочин
3 сар 16, 2024 15:16

Бүх с�##�бар хүний нөөцийн дутагд�##�д орсоншдээ тэглээ гээд үнээ нэмэх нь зөвүү 62хувиар өсгөсөн шун�##� шүү

Зочин
Зочин
3 сар 16, 2024 16:28

Энэ этгээд бол хулгайч шүү дээ. Шоронд орох гэж бх даа шүүгчдэд хахууль өгч хэргээс мултарсан хулгайч. Импортыэ гурил авах нь зөв.

Зочин
Зочин
3 сар 16, 2024 16:33

Тари?##?ан эрхлэлтийг дэмжих сангаас бууйдайн жингийн зөрүү гаргаж хулгай хийдэг бсан энэ хулгайчийн хэргийг дахин сэргээж ш?##?гаач. Энэ хулгайч ингэж хуцах болоогүй. Ард түмэн импортын гурилийг илүүд үзэж бна
0

Зочин
Зочин
3 сар 16, 2024 20:20

муусайн гол хорчин өвгөн өөрөө хамаг гол бузрыг найруулчихаад ингэж жүжиглэнэ энэ улс гэр оронгүй төр засаггүй муусайн хулгайч дээрэмчид тонуулчидын үүр уурхай болжээ

Зочин
Зочин
3 сар 16, 2024 22:40

Эзэнгүй төр засагтай улсад аргагүй. Хулгайч луйварчид нь эрхэм түшээд гэх шиг

Зочин
Зочин
3 сар 17, 2024 00:06

ЧИ ӨӨРӨӨ ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРЭГИЙН ЦАХИУР БЖ ЭНХИЙН ЦАГААН ТАГТААГИЙН ДҮР ЭСГЭХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ. ШУНАЛЫН МИКРОП МИНЬ ЭНЭ ЦАГ ҮЕД ОЛОН ТҮМЭНД ЧИ ХИЧНЭЭН ГАЙ ТАРЬЖ БГААГАА МАДЭХ ҮҮ? ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ ЧАМД ЕР НЬ ЖААХАН Ч ҮЛДСЭН ҮҮ?

зочин
зочин
3 сар 17, 2024 01:56

пэрка овгон цаадах болоогуй юм уу-хаа-н яаманд байхдаа их күмән идсэн гээд хумуусууд их ярдаг байсан-ш�##�гуулах хуний нэгдээ-

Зочин
Зочин
3 сар 17, 2024 08:51

та наыг хараад бид өлбөрч үхэх юм уу оросын гурил хямд чанартай шүү

ИРГЭН
ИРГЭН
3 сар 17, 2024 11:38

Хуцна биз,,,,,,,Тари�##�анчид нэртэй Ард иргэд ээ Шулж мөлжиж байгаа Паразитууд,,,,

Зочин
Зочин
3 сар 17, 2024 11:40

Энэ нөхөр буудай сан ч бил үү, нэг сан хариуцаж байхдаа л нэг их газартай, т�##�байтай баян хүн болчихсон их л нотой эр. Хулгайч хулгайчаа өмөөрөлгүй яахав, эох ашгийн нэгдэлтэй ч байж мэднэ. Гэнэт гарч ирж дуугараад л… мартагдсан зүйлсийг сануулж өөрийгөө илчлэв дээ.

Зочин
Зочин
3 сар 17, 2024 15:41

Аа гурил үйлдвэрлэдэг шун�##�тай хүмүүс өс зангидаж гурилын үнэ нэмээд байгаа юм бн уу тэгвэл тэх тусам нь гаднаас гурилыг татваргүй оруулах нь зөв юм бн

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
3 сар 17, 2024 17:00

За тэнэгтээд бай будаа гурилынхан амаа тат та нарыг л баяжуулж байв�##� болоо юу оросын хямд гурилаа иднээ монголчууд. Муухай бирд тарианыхан гурилынхан цаашаа бай зүгээр

Зочин
Зочин
3 сар 17, 2024 17:33

Энэ Шоронгийн Хулгайч юу хуцаад бнаа. Өөрийнхөө компанийн хамгийн муу улаан буудайг Хамгийн өндөр үнээр улсад шахдаг хулгайч.

Дорж
Дорж
3 сар 17, 2024 17:35

Вьетнамын машин засварчид төрөөсөө түмэн хөнгөлөлт ав�##�гүй,ингэж гонгинож, иргдийг мурьж, үнээ хөөрөгдөлгүй ашиг олоод бх юм. Тэнгэрийн үнээр чанар муутай гурил авснаас Орос гурил бат�##�гаатай, хямд.. Зах зээлийн нийгм д Үндсний үйлдврллээ дэмжинэ гэлгүй, хямд, чаддагийн хүнсийг бид хүртэх эрхтэй

Ард
Ард
3 сар 18, 2024 13:39

Бид өртөг үнэ нь баримжаатай гурил идмээр байдаг. Эд нар заав�##� үнэтэй гурил будаагаа шахах гээд чичрээд байдаг. Импортын гурил, улаан буудайнд татварын хөнгөлөлтийг хугацаа заахгүй олгох ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button