СПОРТ

Нандигнахгүй байхын аргагүй М.Нандинцэцэг

Дэлхийн хэмжээнд амжилтаараа 3-р байрт эрэмбэлэгдэж яваа М.Нандинцэцэгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн өдөр өнөөдөр...

Өнөөдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдсэн нь ОУХМ М.Нандинцэцэг боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн явдал байлаа.

70 жилийн түүхтэй Монголын боксын спортын түүхэнд эрэгтэйчүүд олимп, дэлхий, азийн наадам, азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн аварга аль хэдийнээ тодорсон байсан. Гэтэл эмэгтэйчүүдийн төрөлд эдгээр амжилтын эзэн хараахан тодроогүй байсан билээ.

Өнгөрсөн жилийн яг энэ өдөр Энэтхэгийн Нью Дели хотод Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд М.Нандинцэцэг Мароккогийн Зохра Захроутай тулалдаж, илт давуугаар ялалт байгуулан хүрэл медалийн эзэн болсон билээ. Энэ мөч монголчуудын, бокс сонирхогчдын хувьд үгээр хэлшгүй бахархам үйл явдал болж байлаа.

Энэ хүртэлх зам М.Нандинцэцэгийн хувьд дардан байгаагүй. 15 наснаасаа эрчүүдийн хүртэл шантардаг энэхүү спортоор хичээллэхдээ олон ч уналт, сорилтыг давж энэ бүхнийг цогцлоосон. Нэгэн ярилцлагадаа тэрээр “Бидэнд цалин мөнгө гэж өгдөггүй байсан тул амьдралаа бодож ажил төрөл хийе гэж их боддог байсан. Автобусанд суух мөнгөгүй, бэлтгэлийн цүнхээ үүрээд хотын нэг захаас нөгөө зах хүртэл алхах үе бишгүй л байлаа багш бид хоёрт. Аргагүй биз дээ. Хорин хэдэн нас хүрсэн залуус аав, ээждээ хүртэл дэмтэй ажил хөдөлмөр эрхлээд, үр шимийг нь хүртээд байхад. Яалт ч үгүй аав ээжийгээ, амьдралаа бодохоор спортын замаас буцмаар л байдаг байсан. Гэхдээ л хувь заяа тэгж эргүүлээгүй юм” хэмээн ярьж байжээ.

Тэрээр Монгол улсын 11 удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл, мөнгөн медальт, мөн Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, мөн Дэлхийн хэмжээнд чансаагаараа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж яваа тамирчин. Түүний бахдам амжилтын өчүүхнээс дурдахад л ийм байна.

Энэ түүхэн амжилтын эзэн болж яваа шаливхан бүсгүйд улам их амжилтыг ерөөж, түүний хөдөлмөрийг төр засаг, холбогдох газрууд нь үнэлж, туулж өнгөрүүлсэн арвин туршлага, эх орныхоо далбааг улам их өргөх замд нь сүүн цацал болгоосой гэж нийт дэмжигчдийнх нь зүгээс хүсэж байна.

Г.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Gambaatar
Gambaatar
2019-11-20 17:52

dvvgiin min aldar gawyag tor zasag vneleh yostoi ogoh yostoi shagnaliig n ogoh yostoi

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 03:52

Cialis Farmaco http://abuycialisb.com - generic cialis Propecia Prueba Cialis Zyban Without Prescription On Clearance

Холбоотой мэдээ

Back to top button