СПОРТ
“Дэрэн” клуб шинэ дасгалжуулагчтай боллоо

Монголын хөлбөмбөгийн “Дэрэн” клуб өчигдөр /2019.11.19/ шинэ дасгалжуулагч Паула Силваг угтан авчээ.
Тэрээр, Португал улсын хөлбөмбөгийн дасгалжуулагч Паула Силва нь 1972 оны тавдугаар сард тус улсын Лисбон хотод төрсөн бөгөөд хөлбөмбөгийн дасгалжуулагчийн замналаа 2008 оноос эхэлсэн байна. Дасгалжуулагчийн замналаа ХБНГУ-ын “Vfb Stuttgart” хүүхдийн академиас эхэлсэн аж.
Үүний дараагаар Англи, Португал, Герман, Австри, Коста-Рика, Зимбабве, Замби, Нигери, Хятад зэрэг оронд дасгалжуулагч хийж байв. Манайд ирэхээсээ өмнө Хятад улсын “Xiapu Fc” багийг дасгалжуулж байсан аж.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.