Б.Серик эрхээ сэргээлгэсний дараах эхний барилдаандаа өнөөдөр зодоглоно
Ёс зүйн алдаа гаргасан Улсын заан Б.Серик өнөөдөр болох "Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохоор болжээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болжээ. Хурлаар ЁЗСХЗ-д тус зөвлөлийн дүрмийн дагуу хүсэлт дахин ирүүлсэн улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна. Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, МҮБХ-ны ЁЗСХЗ-өөс барилдах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан.
Түүний хувьд өнөөдөр /2024.03.19/ болох "Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд тэрбээр зодоглохоор бүртгүүлсэн байна.
Мөн тус барилдаанд дая.а Намсрайжавын Батсуур, Оргихын Хангай, Рэнцэнбямбын Пүрэвдагва, Доржийн Анар, Баярхүүгийн Бат-Өлзий, Цэдэнбазарын Одбаяр, Нацагсүрэнгийн Золбоо тэргүүтэй 200 бөх бүртгүүлсэн байна.
Шагналын сан өндөртэй тус барилдааны түрүү бөх “Соната-9” маркын автомашин, үзүүр бөх дөрвөн сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр хоёр сая төгрөг гардана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨ БИ БАРИЛДАХАА БОЛИЛЛОО СОНАТ ЮМ УУ? ЛАНД 600 ӨГНӨ ГЭХЭЭР НЬ БУХЫН ДОЗООР ДОПИНГ ЧААЦАН БАЙЛАА ТҮЙ ШАТЧЛААШТЭЭ НОВШ
Казакууд хүн муутай муу хүмүүс