Нийгмийн

Байшин шатаж, гурван настай хүүхэд энджээ

Байшин шатаж бага насны хүүхэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус галд 29 настай эрэгтэй нуруундаа түлэгдэж НЯТТ-д хүргэгдсэн байна.

Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатсан байна. Уг түймэртэй холбоотой дуудлагыг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид 16:35 цаг орчимд өгчээ.

Тус ангийн бие бүрэлдэхүүнийг очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн М/3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан байна. Иймд цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Харин нуруундаа түлэгдсэн иргэн Т/29 настай, эрэгтэй/-ы НЯТТ-д тус тус шилжүүлж өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 11:19

ХҮҮХДЭЭ АВРАХГҮЙ ЯАСАН АЦ ВЭ?

Зочин
Зочин
2024-03-20 02:56

Новш юм аа нялх амьтныг орхиод явцымуу хаашаа юм

Холбоотой мэдээ

Back to top button