ДЭЛХИЙ

Шинэ оноо тэмдэглэн салют буудуулснаас Иранд 15 хүн амь үрэгдэж, 4700 иргэн шархаджээ

Ираны шинэ жилийн баяр энэ жил өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-нд тохиож буй. Тэд шинэ жилээ угтаж галын наадам хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд галын наадам нь өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 12 хүртэл үргэлжилжээ. Гэвч энэ үеэр 4700 хүн бэртэж, 15 нь амь насаа алдсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 565 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эдгээрийн 38 нь эрчимт эмчилгээний тасагт, дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа гэж Ираны Үндэсний эмнэлгийн яаралтай тусламжийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Бабак Йектапаст мэдэгдлээ.

Түүний мэдээлж буйгаар, 257 хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон бол 1594 хүн нүдээ гэмтээжээ. Мөн 1282 хүн түлэгдсэн бөгөөд гэмтсэн хүмүүсийн 72 хувь нь 22 наснаас доош насныхан байсныг онцлов. Жил бүрийн шинэ жилээр ийм осол гардаг хэдий ч амь үрэгдсэн хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсжээ. Үүний шалтгаан нь иргэд гэрийн нөхцөлд хийсэн салют буудуулснаас болсон юм байна. Цагдаа нар 42 тонн салют хураан авсан хэдий ч иргэд олноор өртжээ.

Эх сурвалж: https://english.news.cn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button