ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Говь" ХК-ийн нөлөө бүхий 33 хувийг эзэмшдэг Японы хөрөнгө оруулагч гарчээ

"ГОВЬ" ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж, "Таван Богд Холдингс" ХХК 17 жилийн дараа "ГОВЬ" ХК-д дахин хөрөнгө оруулалт хийжээ.

Тухайлбал, “ГОВЬ” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Таван Богд Холдингс” ХХК нь Монголын хөрөнгийн биржийн 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн арилжаагаар “ГОВЬ” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох Япон Улсын “Хиде Интер” ХХК-иас 33 хувийн хувьцааг худалдан авсан байна. Ингэснээр "ГОВЬ" ХК-ийн эрхэлдэг бизнесээс Японы хөрөнгө оруулагч гарсан байгаа юм.

Нөгөө талдаа “Таван Богд Холдингс” ХХК-д 17 жилийн дараа “ГОВЬ” ХК-д дахин хөрөнгө оруулалт хийж нийт 84.29 хувийн хувьцаа эзэмшигч болсноор тус компанийн дийлэнх хувьцааг Монгол хөрөнгө оруулагч эзэмшдэг болж байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button