Тамхиныхаа ишийг цонхоор хаясан О.Шинэбаярыг 10 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цонхоороо тамхи татаж, ишийг нь хаяж буй бичлэг цацагдсан билээ.
Тэрхүү бичлэг “Цахимаар лайв хийхээрээ зүгээр бурхан тэнгэрийн амьтан шиг л байдаг юм билээ. Яг үнэндээ цонхоороо нус, шүлс, цэрээ хаяж, татсан тамхины ишээ ч хогийн саванд хийх ухамсаргүй байна. Ямар муухай хоёр нүүртэй юм” гэх гарчигтайгаар түгж, олон нийтийн цахим сүлжээгээр шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Улмаар олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаанахын хэн гэнч вэ, нэр нүүрий нь сайн гаргаач!
Хаа сайгүй хаясан тамхины ишний эздийг арай ахиухан торгоод өгөөсэй. Муусайн донтогч нар үнэн гай шүү
наанаа бурхан царайтай үйл, үйлдэл нь хаяж байгаа нус цэр тмхиний иш шигээ улсууд байнаа бнайна
Нэээг их уран зураг энэ тэртэй соёлтой баагий.Цаанаа хольцоогүй хөдөө дагз
Хаааа ха ха.