Улс төрийн мэдээ

О.Номинчимэг: Т.Нямдаваа хамаарал бүхий хүмүүстээ төв цэнгэлдэхийн объектуудыг түрээсэлж мөнгө олдог

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын асуудлаар АТГ-т хандаж, хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнөөдөр бид Төв цэнгэлдэхтэй холбоотой ажлын хэсгийг би ахалж ажиллаж байна. Энэ хүрээнд нийтэд тодорхой хэмжээний мэдээлэл очсон. Үүн дээр тодорхой бус байгаа зүйлүүдийн нэг нь 2007 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  эзэмшлийг хувь хүн дээр 100 хувь болгож, бүртгэсэн асуудал байгаа. Ер нь бол энэ үед нийслэл 41 хувийг эзэмших нь ойлгомжтой харин 51 үү 49 үү гэдэг маргаан хууль шүүхийн байгууллагаар явж байсан. Гэтэл гэмт хэргийн шинж чанартай ийм баримт бичгүүдийг үндэслээд дутуу баримт бичиг дээр комданийн дүрэм дээр биш Т.Нямдаваа гэдэг хүний хүсэлтэн дээр үндэслээд улсын бүртгэл 2007 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” гэдэг компанийг 100 хувь хүний эзэмшлийн компани гээд 17 жил явж ирсэн. Бид үүнийг мэдээд 2023 оны 11 сард засаж, залруулсан байгаа. Тэр хүртэл хэдийгээр нийслэл 49 хувийг эзэмшдэг гэдэг ойлголттой явж ирсэн боловч улсын бүртгэл нь 100 хувь. Яагаад үүнийг шалгаж, цааш нь харах ёстой вэ гэхээр, Хувь хүн өөрөө 100 хувийн эзэмшилтэй гэх энэ компаниа дамжуулаад бүртгэл хийлгэснээс хойшхи хугацаануудад бидний яриад байгаа газруудыг хэсэгчилж, шилжүүлж ирсэн. Үүн дээр нэг л хувийн эзэмшигчтэй учраас ТУЗ-аар оруулалгүй НИТХ-аар оруулахгүйгээр газруудаа шилжүүлж ирсэн байгаа.

2007 оны тавдугаар сарын 15-нд улсын бүртгэл дээр 100 хувийг хувь хүний эзэмшил гэж бүртгэсэн асуудлыг гэмт хэргийн чанартай эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Албан тушаалаа урвуулан ашигласан” гэж үзэж байгаа учраас гомдол гаргаж байна.

Т.Нямдаваа гэж хүн нь 28 орчим хувь эзэмшдэг, өөрийнх нь бас нэг дүү нь болох иргэн Жавзмаа 0.45, Т.Нямдаваа 0.92, З.Ариунаа 0.61, Т.Нямдаваа 28.2 хувь эзэмшимшилтэй 4 хүн дээр нийлээд 30 хувийн нэр дээр байсан. Нийслэлд 70 хувь байна гэдэг шийдвэр 2000 онд гарч байсан. Энэ хүмүүсийн хувьд ногдол ашиг өгдөггүй. Ихэвчлэг таньдаг хамаатан садан ойр тойрны хүмүүстээ стадионы ойролцоо байгаа обьектуудыг мөнгө олдог. Тэр олсон мөнгөө яаж зарцуулж байна.

Сүүлийн үеийн мэдээллээр 2020 онд шалгахаар ажлын хэсэг гарсан юм билээ. Ажлын хэсгийн ахлагчаар НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг ажилласан хэдий ч ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр ажлын хэсэг нь дууссан байсан. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд компанийн дүрэм зэрэг олон баримт бичиг бүрдүүлэх ёстой байтал хувь хүний хүсэлтийн дагуу бүртгэснийг шалгуулах юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
3 сар 26, 2024 12:27

ТҮРЭЭСЛЭЖ МӨНГӨ ОЛДОГ ГЭХЭЭР НЭГ ЛТИЙМ ЖОЛ АМЖИРГААНЫХАА МӨНГИЙГ ЗАЛГУУЛДАГ ЮМ ШИГ ОЙЛГОГДООД БАЙНА. МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД, ТҮГЖИЛИЙН БАДАМЖУНАЙ НАРЫН ХОТЫН МАФИТАЙ ХУЙВАЛДАЖ ЦЭНГЭЛДЭХИЙН ОРЧНЫ БҮХ ГАЗРЫГ ХӨРӨНГӨТЭЙ МӨНГӨТЭЙ УЛСУУДАД ДАМЛАН ЗАРЖ, АСАР ИХ АШГИЙГ ХҮРТСЭНИЙ ХАЖУУГААР ТЭД ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЬ ТҮРЭЭСЛЭЖ АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ОЛДОГ НАСАН ЭЦЭСТЛЭЭ ДАРАА НЬ ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ДАМЖУУЛАН ӨВЛӨЖ ТЭР ТОМ ГАЗРЫГ СТАДИНОНТОЙ АВЧ БҮХЭЛ БҮТЭН ХОРООЛОЛ БАРИХААР АСАР ИХ ШУНАЛААР ДОВТОЛГООН ШУНАН ТАЧААДАЖ БАЙСНЫГ ОДОО ГАР ХУРУУГ НЬ НЭГМӨР ОГТОЛЖ ҮҮРД ШОРОНД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БИЧ ЛАЛРУУДАА

Зочин
Зочин
3 сар 26, 2024 12:37

Тэгээд наад ажлаа та нар ном журмаар нь л хийгээч дээ. Нэг л их хэвлэлээр гарсан хүмүүс. Сонгуульд юм хийж харагдсан болох гээд л ядаад явах юм

Зочин
Зочин
3 сар 26, 2024 13:34

Зөв дэмжиж бна. Сайн ш�##�гах хэрэгтэй. Их но байгаа шүү. Ажлын амжилт хүсье…..

Зочин
Зочин
3 сар 26, 2024 14:49

Маш зоригтой дуугарч байна.
Амжилт хүсье.

Зочин
Зочин
3 сар 26, 2024 14:55

БАДАМЖУНАЙ ГЭДЭГ ХУЖАА ЦАРАЙЛСАН ЭНЭ ӨВГӨН ИХ АЙМШИГТАЙ ХҮН ШҮҮ ЦЭНГЭЛДЭХИЙН ГАЗАРТ ДӨРВӨДИЙН ХОРООЛОЛ БОССОНЫГ ЯАХ ГЭЭД БАЙГААН ЧОЙЖИЛСҮРЭН НАРНЫ ХОРООЛОЛ БАРЬСАН ТЭР НЬ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР БАЙСАН ОДОО ЧИНГИСИЙН ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ЧОЙЖИЛСҮРЭНД ГАЗАР ОЛГООЧ ТЭНД АЛТАН ХУРД ХОРООЛЛОО БОСГОГ.ЭНЭ НЯМДАВАА ТИЙМ ОВОО НОВШ УУ? БАС НЭГЭН САХАЛ ЭРДЭНБИЛЭГ ГАРААД ИРЭВ ҮҮ? ОДООХОН НАМ ДАР ГӨЛӨГИЙГ БАДАМЖУНАЙД 99 ЖИЛИЙН ЯЛ ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА НЬ ҮНЭН ЮМ УУ?

Хоньчин
Хоньчин
4 сар 26, 2024 16:23

Нямдаваа минь ангийн дайсан дэрий чинь хува�##�цаад хэвтэж байгаа гэдэг ортой юм уу гэдгийг бодоход муугүйг сануулдаг авгай юм биш үү наадах чинь

Холбоотой мэдээ

Back to top button