Путин: ОХУ-аас НАТО-руу довтолно гэх нь утгагүй яриа
Сүүлийн үед барууны орны шинжээчид ОХУ нь НАТО-той дайтахаас бэлтгэж байгаа гэж мэдэгдэх нь нэмэгдэх болсон. Тухайлбал “Institute for Study of War” өнгөрсөн долоо хоногт ОХУ-ыг НАТО-руу таамагласнаас эрт довтлохоор төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2024.03.28/ Орос улс НАТО-гийн орнууд руу дайрах төлөвлөгөө байхгүй гэж хэлсэн байна. Путин зэвсэгт хүчний агаарын баазад зочлохдоо ОХУ нь НАТО-той дайн эхлүүлэх бодолгүй гэж хэлсэн юм.
Мөн тэрбээр НАТО-гийн гишүүн орон руу Оросыг дайрны гэх мэдэгдлүүд нь утгагүй яриа гэжээ. Сэтгүүлчид түүнээс барууны орнууд Украин руу илгээнэ гэсэн F-16 сөнөөгч онгоцны талаар асуусан байна.
Үүнд Путин F-16 сөнөөгч онгоц нь дайны нөхцөл байдлыг тийм ч ихээр өөрчлөхгүй гэж хариулжээ. Тэрбээр “Бид танк, хуягт машин болон бусад техник хэрэгслийг нь устгасан шигээ сөнөөгч онгоцыг нь устгана” гэсэн юм.
Цэргийн шинжээчид 30 гаруй F-16 онгоц илгээх нь дайны нөхцөл байдлыг өөрчлөх хүчин зүйл болохгүй гэж мөн үзэж байгаа. Өнгөрсөн жил Дани, Нидерланд 37 F-16 илгээх болж, Норвеги болон Бельги ч мөн адил тус сөнөөгч онгоцыг нийлүүлэх шийдвэр гаргасан билээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХА ХА. УКРАЙН РУУ ДАЙРАХААСАА ӨМНӨ ПҮҮТЭН МӨН Л ИНГЭЖ ХЭЛЖ БСАН. БИДИЙГ УКРАЙН РУУ ДАЙРАХ ГЭЖ БНА ГЭДЭГ НЬ ХУДАЛ ЯРИА. БИД ТИЙШЭЭ ДАЙРАХГҮЙ, ЗҮГЭЭР Л СУРГУУЛАЛТ ХИЙЖ БНА ГЭЖ!
Ха ха. Бид угсаа нэгт Укр ах дүү рүүгээ юу гэж дайрахав гэж их ч шаасан даа. Гэвч итгэлийг эвдэж Путлер болж билээ..
140 сая хүн амтай батлан хамгаалах төсөв нь сүүлийн 3 жилд 70 тэрбум давж эдийн засгийн хувьд хоригт орсон Орос улс тэрбум гаруй хүн амтай 1 их наяд 200 тэрбум ам долларын төсөвтэй, дэлхийн топ эдийн засагтай 10 орон гээд 29 орныг өөртөө нэгтэсэн НАТО-ийн эсрэг дайн хийнэ гэж юу байхав. Барууныхан харин оросын газар нутаг байгалийн баялгийг гартаа оруулахаао хийх дайндаа татвар төлөгч иргэдийнхээ сэтгэл зүйг бэлтгэдэг Гитлерийн аргыг хэрэглэж байгаа юм
оросуудын хэлснийг яг эсрэгээр нь ойлгоход болно,дайрахгүй гэсэн бол удахгүй дайралт эхлэх нь .Үзэлцэх нь дээ,шалтаг бол мундахгүй
Мань хүний хэлснийг эсрэгээр нь тооцоход яг л оноод байдаг нь батлагдсан үнэн шүү дээ.
Довтлохгүй гэж байгаад л довтолчихдог хүндээ!