Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: ОХУ-аас НАТО-руу довтолно гэх нь утгагүй яриа

Сүүлийн үед барууны орны шинжээчид ОХУ нь НАТО-той дайтахаас бэлтгэж байгаа гэж мэдэгдэх нь нэмэгдэх болсон. Тухайлбал “Institute for Study of War” өнгөрсөн долоо хоногт ОХУ-ыг НАТО-руу таамагласнаас эрт довтлохоор төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2024.03.28/ Орос улс НАТО-гийн орнууд руу дайрах төлөвлөгөө байхгүй гэж хэлсэн байна. Путин зэвсэгт хүчний агаарын баазад зочлохдоо ОХУ нь НАТО-той дайн эхлүүлэх бодолгүй гэж хэлсэн юм.

Мөн тэрбээр НАТО-гийн гишүүн орон руу Оросыг дайрны гэх мэдэгдлүүд нь утгагүй яриа гэжээ. Сэтгүүлчид түүнээс барууны орнууд Украин руу илгээнэ гэсэн F-16 сөнөөгч онгоцны талаар асуусан байна.

Үүнд Путин F-16 сөнөөгч онгоц нь дайны нөхцөл байдлыг тийм ч ихээр өөрчлөхгүй гэж хариулжээ. Тэрбээр “Бид танк, хуягт машин болон бусад техник хэрэгслийг нь устгасан шигээ сөнөөгч онгоцыг нь устгана” гэсэн юм.

Цэргийн шинжээчид 30 гаруй F-16 онгоц илгээх нь дайны нөхцөл байдлыг өөрчлөх хүчин зүйл болохгүй гэж мөн үзэж байгаа. Өнгөрсөн жил Дани, Нидерланд 37 F-16 илгээх болж, Норвеги болон Бельги ч мөн адил тус сөнөөгч онгоцыг нийлүүлэх шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 12:16

140 сая хүн амтай батлан хамга�##�ах төсөв нь сүүлийн 3 жилд 70 тэрбум давж эдийн засгийн хувьд хоригт орсон Орос улс тэрбум гаруй хүн амтай 1 их наяд 200 тэрбум ам долларын төсөвтэй, дэлхийн топ эдийн засагтай 10 орон гээд 29 орныг өөртөө нэгтэсэн НАТО-ийн эсрэг дайн хийнэ гэж юу байхав. Барууныхан харин оросын газар нутаг байг�##�ийн баялгийг гартаа оруулахаао хийх дайндаа татвар төлөгч иргэдийнхээ сэтгэл зүйг бэлтгэдэг Гитлерийн аргыг хэрэглэж байгаа юм

Зочин
Зочин
2024-03-29 12:20

ХА ХА. УКРАЙН РУУ ДАЙРАХААСАА ӨМНӨ ПҮҮТЭН МӨН Л ИНГЭЖ ХЭЛЖ БСАН. БИДИЙГ УКРАЙН РУУ ДАЙРАХ ГЭЖ БНА ГЭДЭГ НЬ ХУДАЛ ЯРИА. БИД ТИЙШЭЭ ДАЙРАХГҮЙ, ЗҮГЭЭР Л СУРГУУЛАЛТ ХИЙЖ БНА ГЭЖ!

Бодит байдал
Бодит байдал
2024-03-29 15:09

оросуудын хэлснийг яг эсрэгээр нь ойлгоход болно,дайрахгүй гэсэн бол удахгүй дайр�##�т эхлэх нь .Үзэлцэх нь дээ,ш�##�таг бол мундахгүй

Зочин
Зочин
2024-03-29 15:15

Ха ха. Бид угсаа нэгт Укр ах дүү рүүгээ юу гэж дайрахав гэж их ч шаасан даа. Гэвч итгэлийг эвдэж Путлер болж билээ..

Зочин
Зочин
2024-03-29 19:16

Мань хүний хэлснийг эсрэгээр нь тооцоход яг л оноод байдаг нь батлагдсан үнэн шүү дээ.

Зочин
Зочин
2024-04-03 07:56

Довтлохгүй гэж байгаад л довтолчихдог хүндээ!

Холбоотой мэдээ

Back to top button