Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Австралийн дарсанд тавьсан татвараа цуцалж, хоёр орны харилцаа гэсэж эхлэв

Цар тахлын үеэр БНХАУ-ын засгийн газар Австралийн дарсанд маш өндөр татвар тавих гэх мэт худалдааны хэд хэдэн арга хэмжээ авсан. Тус арга хэмжээг БНХАУ үндэсний аюулгүй байдал, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаас болж гаргасан юм.

Гэвч Австралийн засгийн газар ковидийн гарал үүслийн талаар олон улсаас шалгахыг уриалсны дараа хоёр орны харилцаа улам дордсон байдаг.         БНХАУ-ын Гадаад хэргийн яам худалдааны маргаанд Австралийг буруутгасан юм. Тэгвэл БНХАУ өнгөрсөн долоо хоногт цар тахлын үеэр дарсанд тавьсан татвараа цуцлах шийдвэр гаргажээ.

Тодруулбал Австралийн дарс дээр 218 хувь хүртэлх татвар оногдуулдаг байснаа баасан гарагаас /2024.03.29/ эхлэн цуцалсан юм. Австралийн засгийн газар мэдэгдэл гаргахдаа Бээжингийн шийдвэрийг “Австралийн дарсны салбарын хувьд эгзэгтэй үе тохиож байхад гаргалаа” хэмээн сайшаалтай угтан авсан байна.

Тус мэдэгдэлд “2020 оноос хойш БНХАУ Австралийн дарсанд татвар ноогдуулах болсны дараа Австралийн үйлдвэрлэгч нар тус улсын зах зээлд. Бид хүнд хэцүү үед тууштай байж, дэмжлэг үзүүлсэнд Австралийн усан үзмийн тариаланчид болон дарс үйлдвэрлэгчдэд талархаж байна” хэмээжээ.

БНХАУ-ын шийдвэрийг Австралийн үйлдвэрлэгчид ч мөн баярлан хүлээж авсан юм. “Tyrell’s Wines” компанийн захирал Брюс Тайрелл “CNN” агентлагт хэлэхдээ “Өнөө орой Австралийн дарсны салбарынхан сайн чанарын дарсаар хундага өргөнө” гэссэн байна.

Бээжингээс гаргасан энэ шийдвэр нь дордоод байсан хоёр орны харилцаа гэсэж буйн шинж. 2022 оны тавдугаар сард засгийн газрын эрхийг Ерөнхий сайд Энтони Албанесийн Хөдөлмөрийн яам авсны дараа БНХАУ, Австралийн харилцаа сайжирч эхэлсэн юм.

Албанес 2023 оны арваннэгдүгээр сард БНХАУ-руу айлчилжээ. Энэ нь сүүлийн долоон жил Австралийн Ерөнхий сайд тус улсад айлчилсан анхны тохиолдол болсон юм. Мөн гуравдугаар сарын эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Австралид айлчилсан. Үүн дээр нэмэгдэн хамгийн сүүлд Бээжингээс гаргасан шийдвэр нь хоёр улсын харилцаа сайжирч буйн бас нэг шинж тэмдэг боллоо.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button