СПОРТ

Хакүхо М.Даваажаргал кюүшюү башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Эндотой барилдаж давснаар 11 даваа, 1 унаатай боллоо. Тэрбээр өнөөдөр комосүби Абитай  барилдах бөгөөд башёг тэргүүлэгч хэвээр үлдлээ. Түүний араас гурван унаатайгаар комосүби Асанояма, маэгаширагийн 10-аас барилдах Шодай нар байна.

Харин манай бөхчүүдээс маэгаширагийн 4-өөс Тамаваши Б.Мөнх-Оргил комосүби Абитай барилдан өвдөг шорооджээ. Тэрбээр 6 даваа, 6 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр жүрогийн 2-оос барилдах Яготой барилдаж давснаар 3 даваа,  9 унаатай боллоо.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button