Нийгэм мэдээ

Б.Нарангарав: "Дашваанжил" ХХК ажилчдаа амь насны даатгалд хамруулаагүй зэрэг таван зөрчил илэрсэн

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрсэнтэй холбогдуулан ШТС-уудад хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав "Дашваанжил" компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн шалгалтын дүнг танилцуулав.

Тэрбээр "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр энэ оны нэгдүгээр сарын 23-нд гарсан осолтой холбогдуулан ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ хамтран "Дашваанжил" ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Тус компанид сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийгдээгүй гэсэн мэдээллийг өгсөн. 

"Дашваанжил" ХХК нь нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас шингэрүүлсэн хийн түлшийг импортолж, хүргэдэг. Шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг багагүй зөрчил илэрлээ.

Тухайлбал 518 ажилтай томоохон компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байсан. Эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай байхыг хуульд заасан байдаг.

Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй зөрчил илэрлээ.

Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна.

Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг хийлгээгүй байна.

Компанид дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаггүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг зөрчил илэрсэн. Иймд шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр тавьж, хяналт тавьж ажиллаж байна" хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 4, 2024 12:13

Яг яаж эхэлж г�##� асав

Зочин
Зочин
4 сар 4, 2024 12:16

Хогийн компани даа. Төлбөр мөнгөө ч өгдөггүй. Хэрүүл хийх дээ л сайн. Аймшигтай гэхээс өөр хэлэх үг �##�га. Энэ олон хүний амь нас яана даа.

зочин
зочин
4 сар 4, 2024 13:53

БААТАРЖАВ ГЭГЧ БОЛ ИХЛ ОЙВОРГОН БАРЬЦГҮЙ ОЛБИ ОГТОНО ШИГ ЭТГЭЭД ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button