Нийгэм мэдээ

4.2 км замыг 12 минутад туулж, цагт 3200 хүн тээвэрлэх дүүжин тээврийн шавыг тавилаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.

Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд “Улаанбаатар кабель кар”-ын эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ. “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, газраа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье” хэмээв.

“Улаанбаатар кабель кар” төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр тус улсын “ПОМА” групп ажиллаж байна. Гүйцэтгэгчийн зүгээс барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгаж, 2025 оны хоёрдугаар хагаст туршилт тохируулгын ажлуудыг хийн, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. “ПОМА” групп нь энэ төрлийн бүтээн байгуулалтын салбарт 80 жил үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ.

Ташрамд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро /UBMETRO/, тусгай замын автобусны сүлжээ /UBBRT/, нүхэн гарцын бүтээн байгуулалт тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 4, 2024 16:24

Энэ нь тэгээд хүн бууж суух болгонд түр зогсдог эд үү? тэгээд агаарт жаахан явж байгаад л түр зогсоод явах гээ?

Иргэн
Иргэн
4 сар 4, 2024 16:28

Амжилт хүсье. Тэсвэрлэх с�##�хины хурд 20м/с юм байна, хэвийн ажиллах хэм - 40 +40С юм уу хэд вэ?

Иргэн
Иргэн
4 сар 4, 2024 17:13

ШАВ ТАВИХААС ЦААШГҮЙ. 4 ЖИЛИЙН ӨМНӨ ЯГ ИНГЭЖ ШАВ ТАВЬЖ БАЙЖ БИЛЭЭ

зочин
зочин
4 сар 4, 2024 17:25

баригдчихаагүй юм уу ? С.Амарсайханы үед 2020 онд танилцуулаад 21 оны 9 сард дуусгасан байх ёстой биздээ ?

Зочин
Зочин
4 сар 4, 2024 19:11

Kyi yakhaaraa iim ergyy bdg bnaa. Khaa ch iim olon niitiin teever baikhiig kharaagyi. Uul muul ruu khiideg ayalal zugaalgiin bys nutag, tsaniin baaz maaz gekh met gazruudad l iim cabin yavdag biz dee. Niitiin teevert kheregledeg gazar er n' baikhgyi l gj bodoj bna daa.

Зочин
Зочин
4 сар 4, 2024 19:17

Энэ ч хэдэн хулгайчууд нь

Зочин
Зочин
4 сар 4, 2024 19:47

Ayultai yum be kkk niisleld barina gj setgej l bdg. Her bat beh barih bol

Франклин
Франклин
4 сар 4, 2024 23:20

Шав тавиагүй яаж болно

Зочин
Зочин
4 сар 5, 2024 00:53

Ажиллуулах цахилгаан эрчим хүч нь хаа байнаа. Эрчим хүчний сайд эргүү Чойжилсүрэн чинь юу ч хийж чадахгүй байна.

Даваа
Даваа
4 сар 5, 2024 09:44
Reply to  Зочин

Нэг согтуу орж ирвэл хэцүү.дээрээс нисэж үхэхүү,дор дарагдаж амь �##�дах уу.Монголд хөдөлмөр
хөмга�##��##�т,сахилга бат маш муу.
ЮУХЭВ ТҮГЖРЭЭД,ХӨЛ ГАРТАЙ НЬ ЯВГАН ГҮЙСЭН НЬ ДЭЭРШҮҮ.
LRT ЯАСАН ВЭ .7 БУУДАЛ ГЭЖ ГЭЖ МАНГАСЫН АМ БАЙДАГШҮҮ.ЗУН ЗУСЛАН ГАРХААР ЗАМД ХАРАГДАДАГ.

Холбоотой мэдээ

Back to top button