НИЙГЭМНийгэм мэдээ

Төв шуудангийн гарцан дээр скүүтэртэй зорчигчийг мөргөжээ

Төв шуудангийн замын урд скүүтэртэй зорчигчийг гарцаар гарч явахад автомашинтай зорчигч мөргөжээ. Мөргүүлсэн зорчигчийн биеийн байдал хэвийн бус, хөл дээрээ тогтож зогсож чадахгүй нөхцөлд байна. Гарцаар гарч явсан иргэдийн хэлж буйгаар явган зорчигчийн ногоон гэрэл ассан үед замын цагдаа тус урсгал руу автомашин зорчихыг зөвшөөрснөөс үүдэн уг осол гарсан гэж нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.


-Цахилгаан скүүтэр, унадаг дугуйгаар зам хөндлөн гарахдаа бууж, түрж гарах ёстой-

Унадаг дугуй, скүүтэртэй зорчиг зам хөндлөн гарахдаа тухайн хэрэгслээсээ бууж, түрж гарах ёстой. Мөн уулзвараар нэвтэрч хөдөлгөөнд оролцож болохгүй. Зорчих хэсгийн хамгийн баруун жигүүрийг шахаж явах заалтыг зөрчиж замын голоор, эсрэг урсгалаар зорчиж болохгүй.

Цахилгаан скүүтэр, унадаг дугуйг хэрэглэх журамд заасны дагуу замын хөдөлгөөнд оролцох ёстой. Унадаг дугуй, скүүтрээр 10 хүртэлх насны хүүхэд тоглох бол асран хамгаалагчийн хараа хяналтад байна. Хэрвээ зам руу орвол явган хүний замаар хараа хяналттай зорчиж болно. Ганцаараа унах бол зориулалтын тоглоомын талбай, хашаандаа тоглоно.

Мөн 10-14 насны хүүхэд унадаг дугуйг бие даан зөвхөн явган хүний болон зориулалтын тэмдэглэгээ бүхий замаар унаж болно.

Харин 14-өөс дээш насныхан унадаг дугуй, скүүтэрээр зорчихдоо дугуйн болон явган хүний зорчих хэсэггүй үед нэгдүгээр эгнээг баруун тал руугаа шахаж түр зорчиж болно.


-Скүүтэртэй зорчигчид хүргэх олон улсын таван зөвлөмж-

  1. Толгойдоо хамгаалалтын малгай зүүх
  2. Сундалдаж зорчихгүй байх
  3. Хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас хэрэглэхгүй байх
  4. Чихэвч зүүж, автомашины сигналыг сонсохгүй байх хэмжээнд тусгаарлаж болохгүй
  5. Согтуугаар хөдөлгөөнд оролцохгүй зэрэг алтан дүрмүүд бий.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
4 сар 5, 2024 13:56

унадаг дугуй ,мотоцикль,скутирь унахад баримтлах дүрэм ,журам ,хуулийг гудманд харагдах байдлаар өлгөж өгвөл зүгээр юмаа.Машинтай явж баыхад маш хэцүү шүү хажуугаар сүнгэнээд ороод ирнэ .Сүлжээд явна өөрсдөд нь эрэлхэг явд�##� байж болох ч бу�####�д дарамт болж тайван чөлөөлт баыдлыг �##�дагдуулж байдаг шүү.Хэнч хэрэг төвөгт орж амьдр�##�даа хар толбо үүсгэхийг хүсэхгүй.Мөн скүтирь дугуй мотоцикль унагсад болон явган хүмүүсийг гарцаар гарахдаа гар утас орлдож явхыг тас хорих хэрэгтэй .Цагдаа харж л байдаг шаардлага тавьдаггүй.Машин барьж явардаа утас орлдож түгжрэлд нэмэр болж байгаа харагддаг өндөр торгодог байх хэрэгтэй

Иргэн
Иргэн
4 сар 5, 2024 14:03

Төв шуудангын уулзварыг хүхэн гарц ч юмуу гүүрэн гарцаар шийдвэл зүгээрээ машиний хөдөлгөөн сийрэг байхад л замын түгжрээ гайгүй болох юм шигээ

Зочин
Зочин
4 сар 5, 2024 14:15

Замын цагдаа нар явган зорчигчдыг ер боддоггүй. Өвлийн хүйтэнд явган гарцын ногоон гэрэл асчихаад байхад...

wtf
wtf
4 сар 5, 2024 15:01

Монголын замын чагдаа нарт машин нь явж л байв�##� явган хүн яах ийх хамаагүй шөө, явган хүмүүс чагдаа нарт найд�##�тгүй

зочин
зочин
4 сар 5, 2024 18:33

2 хүн зөрж багтахгүй зам дээр мотортой скүтэрүүд хурдтай ирж явган хүмүүсийг хүргэсээр байна. Явган замаар мотортой скүтэр зорчихыг хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 5, 2024 20:07

Гарцаар гарахдаа дугуй скутерээсээ бууж түрж гараха ёстой шүү

Зочин
Зочин
4 сар 5, 2024 20:21

Зохицуулагч зохицублж байсан бол зохицуулаг ч хариуцлаг хүлээх ёстой хариуцлага хүлээхгүй юм бол зохицжулах хэрэггүй байсан

Зочин
Зочин
4 сар 5, 2024 21:29

Скүүтэртэй з�##�уучууд явган хүний замын голоор хурд аван давхидаг . Настай хүмүүсийг мөргөвөл хугарна шүү дээ тэр баруун гарын дүрэм чинь огт хэрэгждэггүй

Иргэн
Иргэн
4 сар 6, 2024 02:22

УЛААНБААТАРТ ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ДҮҮРЭН СКҮҮТЭР ЦАХИЛГААН ДУГУЙ ЗЭРЭГ ЯНЗ БҮРИЙН ЮМ УНАСАН АЛЦАГАНАСАН ЮМНУУД ДАВХИЖ ЯВГАН ЯВХАД ХЭЦҮҮ БОЛЖЭЭ.ҮҮНИЙГ ЖУРАМЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ

Зочин
Зочин
4 сар 6, 2024 04:19

Үүнийг бүр хоригломоор юм

Явган зоригч хүн биш
Явган зоригч хүн биш
4 сар 6, 2024 07:42

Замын цагдаа нар явган зорчигчийг хэзээч тоож хардаггүй тэдэнд машиныг өнгрүүлж байв�##� сэтгэл ханамжтай.Хотын бодлгог явган �##�х автобусаар яв гэнэ

Зочин
Зочин
4 сар 6, 2024 18:02

Замын цагдаа хөдөлгөөн зохицуулж буй үед гэрлэн дохио үйлчлэхгүй дүрэмтэй

Зочин
Зочин
4 сар 6, 2024 22:27

Зохицуулагч цагдаа нар гэрлэн дохиогоор бус өөрсдийн чадвар муугаас гэнэт зогсоож машин мөргөлдүүлж байсан удаатай.Үүндээ ямарч хариуцлага хүлээдэггүй.Иргэд хохирогч болдог.

Зочин 132..
Зочин 132..
4 сар 7, 2024 03:03

Цагдаагийн буруу байна. Яагаад гэрлээр зохицуул�##�т хийгдэж байхад зохицуул�##�тыг гар ажиллагаанд шилжүүлсэн юм бэ. 90 оноос өмнө эхлээд бүх хөдөлгөөнийг зогсоогоод дохиураа өргөж бүх чиглэлийг зогсоогоод дараагийн үйлдлийг хийх ёстой.

Бат
Бат
4 сар 7, 2024 15:58

Эргүү цагдаа нь явган хүний ногоон гэрэл асахыг мэдэхгүй хөдөлгөөнийг үргэлжлүүлж ноцтой осол гаргаж байхгүй юу...

Холбоотой мэдээ

Back to top button