Нийгэм мэдээ

ЦЕГ: БГД-ийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдийг хүлж, зодсон хэргийг шалгаж байна

Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт багш нь хүүхдүүдийг зоддог тухай бичлэг дахин цацагдлаа. Тус цэцэрлэгт суралцаж буй хүүхдийн эцэг эх энэ талаар хэвлэл мэдээлэлд хандахдаа, хоёр багш хүүхдүүдийг 2-3 цаг уяагаар хүлж, зоддог тухай хэлж, бичлэгийг нь дэлгээд байна.

Хоёр настай хүүхдүүдийг хүлж, зодож байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Хэргийг шалгаж байна" гэв.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус цэцэрлэгийн соробан сампингийн багш хүүхдүүдийг жил гаруйн турш зоддог байсныг илрүүлж улмаар олон нийтийн дургүйцлыг төрүүлээд байв. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч нь "Камерыг өдөр бүр хянах зав байгаагүй" гэх тайлбар өгөхдөө тус багшийн сургалтын үйл ажиллагааг нь зогсоосон гэх хариулт өгч байлаа.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 6, 2024 20:04

БГД 24-р хорооны засаг дарга нийгмийн ажилтнууд энэ хавийн сургууль цэцэрлэгт анхаар�##� тавьж ядаж хотхоны орчмыг цэвэр байлгахад анхаарна уу

Зочин
Зочин
4 сар 7, 2024 01:26

Энэ одоо гаж донтой юмуу хаашаа юм. Тийм жаахан юмнуудыг яаж зодож чаддаг байнаа. Нойтон сормуустай нялх нялзрай юм харахаар уур нь хүрээд байдаг юм бол �######�аач. Эрүүгийн хариуцлагыг чангатга

Зочин
Зочин
4 сар 7, 2024 08:37

Монголын хууль ажлаас х�##�аад л болоо

Зочин
Зочин
4 сар 7, 2024 08:39

Эгүүр сайт үг таслаж хасахаа болиоч, хэддүгээр зуунд яваад байна вэ

Зочин
Зочин
4 сар 7, 2024 12:39

Жоохон хүүхдийг 2-3 цаг хүлнэ гэдэг яргачин байна

Иргэн
Иргэн
4 сар 8, 2024 09:59

Цэцэрлэгүүдийн камерыг эцэг эхүүдийн гар утастай холбож өгдөг болгох хэрэгтэй, сургуулийн орчин, сургуулийг ч гэсэн мөн адил эцэг эхчүүдийн гар утастай холбож өгөх хэрэгтэй байна.

Зочин
Зочин
4 сар 9, 2024 10:54

Эрхлэгч мөн цэцэрлэг хариуцсан яам дүүргийн холбогдох дарга �##�бан туша�##�тнуудыг ажлаас х�##�ж шүүхэд шилжүүлээч ээ

Холбоотой мэдээ

Back to top button