#2: УХТЭ-ийн захирал, ЭМ-ийн сайд байхдаа үеэл дүүгийнхээ найзын компанид олгосон С.Энхболдын үр дүнгүй төсөл

Агуулгын товчлол:
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байхдаа үеэл дүүгийнхээ найзын компанийг тендерт шалгаруулж, давуу байдал олгожээ. Ноцтой нь, шаардлага хангаагүй ч, өөрөө УХТЭ-ийн дарга, ЭМ-ийн сайдын хувиар хоёр удаа хүлээн авсан байна.
Дэлгэрэнгүй:
Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим эрүүл мэнд төсөл 2016 оноос хойш хэрэгжиж, 1.7 сая ам.долларыг үрэн таран хийсэн. Гэвч тодорхой үр дүн гараагүйгээр барахгүй мөнгөө өдгөө Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлээд байгаа тухай бид өмнө нь хөндөн хүргэсэн.
Тэгвэл дээрх төсөлтэй мөн л холбоотойгоор Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах “Мон-8" төслийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн цахим систем нэвтрүүлэх ажил хийгджээ. Төслөөр karte.mn эрүүл мэндийн цахим системийг захиалан хийлгэсэн байна.
Гэхдээ тендерийн мэдээлэл асар тодорхойгүй.
Ямартай ч, Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн 2020.03.09-нд "ЭМЯ/202003129-Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн хүрээнд зайн оношилгоогоор холбогдсон эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж болон мэдээлэл технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх” нэртэй зарласан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 74,637,200 төгрөгийн төсөвтэй тендерт “Аксис системс" ХХК шалгарсан тухай ганцхан л мэдээлэл бий.
Харин “Аксис системс” компани karte.mn цахим системийг УХТЭ-т хийж гүйцэтгэх үед эмнэлгийн захирлаар одоогийн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ажиллаж байв. Тэрбээр цахим системийн захиалагч талаас өөрөө оролцож, “хүлээн авагч” субьектээр ч хоёр удаа оролцож, гар дүрсэн асуудлын талаар хөндөе.
Нэгдүгээрт, С.Энхболдын үеэл дүү Ө.Эсболдын найз Ж.Мөнгөнсүхийн "Аксис системс" ХХК-ийг шалгаруулсныг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардах үндэслэл гарч ирж буй. Энэхүү хамаарлын схемийг өмнөх цувралаар хүргэснийг энд дарж хараарай.
Хоёрдугаарт, шалгарсан "Аксис систем" ХХК-ийн гүйцэтгэсэн karte.mn цахим систем асуудалтай, шаардлага хангахгүй байж. Гэвч, С.Энхболд УХТЭ-тээ хүлээгээд авчихсан. Харин Эрүүл мэндийн яам нь хүлээж авахгүй байсан аж. Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар С.Мөнхсайхан ажиллаж байжээ. Түүний дараа С.Энхболд Эрүүл мэндийн сайд болоод, өнөөх асуудал дагуулсан цахим системээ хүлээгээд авчихсан гэгддэг.
Гуравдугаарт, хамгийн ноцтой нь karte.mn гэж Улсын хоёрдугаар төв эмнэлэгт гүйцэтгэж өгсөн энэхүү системээ e-hospital.mn нэртэйгээр улсад дахин хүлээлгэн өгчээ. Нэр нь өөр ч, нэг л программ гэдгийг холбогдох эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл “Аксис системс” ХХК нэг л системийг улсад хоёр удаа худалдан борлуулсан болж таарч байгаа юм.
Тайлбар: karte.mn, e-hospital.mn, e-health.mn гэх хайлтуудыг хийхэд хуулбарласан мэт адилхан нэг л систем бүхий сайтууд гарч ирж байгааг харж болно.
Ташрамд, "Аксес системс" компани энэхүү karte.mn системээ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт үнэгүй суурилуулж өгсөн ч, гацалт үүсэж, иргэдийг чирэгдүүлэн бухимдуулсан тухай хөндөгдөж байв. Мөн АШУҮИС-ийн "Монгол-Японы эмнэлэг"-т ч Axis Karte эмнэлгийн дотоод системийг нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа олон нийтэд зарлаж байжээ. Энэ хүрээндээ "ковид-19" цар тахлын үед ажиллаж буй эмнэлгийн ажилчдыг дэмжин, сувилагчын ажлыг хөнгөвчлөх нэн шаардлагатай байсан IPAD Air 4-7 ширхэг, Pen tablet Huion 640p хандивлаж цахим орчинд пиар-даж байсан аж.
Өдгөө “Аксис системс” компаниас хувь эзэмшигч Ж.Мөнгөнсүх, С.Энхболд сайдын үеэл дүү Ө.Эсболд нар хуулийн байгууллагад шалгуулж байна. Харин Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд сонгуульд нэр дэвших гээд тойргоо услаад завгүй яваа юм.
Өмнө нь хүргэсэн Схем: Дэлхийн банк ЗГ-аас нэхсэн $1.7 саяыг С.Энхболд сайдын үеэл найзуудтайгаа "үржээ" нийтлэлийн ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Iim baliar zawaaan ymaaa l bolichihooor bgaamdaaa
САЙД Л ХИЙХЭЭРЭЭ МӨНГӨӨР ГАРАА УГААЖ БАЙНАШТ ЛАЛАРУУД ҮЕЭЛҮҮДТЭЙГЭЭ НИЙЛЖ ЭНЭ МӨНГӨӨР ГАРАА УГААСАН ДОНГИО ЦАРАЙТАЙ ЭНЭ ЭНХБОЛДЫГ НЭГ ХУДАГТ ХЭРЭГ ХАМУУДТАЙ НЬ ХИЙГЭЭЧ
Бүр нэг сайхан Их цэвэрлэгэээ хийх хэрэгтэй бгаам даа. Зүгээр энгийн ардын чин сэтгэлтэй з�##�уусаар сольж байж л улс орон минь хөгжинө
Бүр нэг гамбиран нүүрнүүд гаргачихааад идэж уух, хахуулдахаас өөр юм мэдэхгүй хар новшнуудыг хараад байгааарай
Bugdiiig ni il tod bolgoj shinechlelt hiih heregtei
Хумслагч нар хэзэээд гэмэээн үүрэх л болно
Харваас м�##�дийчихааад эд ийм л юм чадна сураггүй гарууд
ICT Group-н Eclinic - н т�##�аар зөрүүлээд бичээч
M#liiisan m#ligaruuudiiig haraaad bgaarai
Эд нарыг харахаар л нүд хорсох юм. Ийм хүмсүүдээс ямар ч зөв үлгэрлэл гарахгүй ээ горьдох хэрэггүй
Tarhi ni gatsaaaaayooooo bolson garuuud
Гамбиран нүүртэнүүүд
Бүр нэг идэж уухаас өөр зүйлгүй сэтгэлгүй хог шаарнууд
Төсөвлөсөн мөнгөө тухайн зүйлд нь дундаас нь идэж уулгүй зарцуулб�##� ийм зүйл болохгүй шүү дээ
Uneheeer neg bardam saihn bolgoson zuil edend bnuuu erni
Манайх чинь яасан заяа нь хаячихсан улс юмб дээ, дандаа хулгайч луйварчин хүмүүсийг шилж сонгож сайд дарга болгоод байдаг юм уу ? эсвэл сайд дарга болсон хүн заав�##� хулгай хийхгүй бол болохгүй болчихдог юм уу ?
Ер сайд нь энэ мэт хажууд нь байгаа хулгайчдаа �######�уулахгүй хамга�##�аад байгааг юу гэхэв. Худлаа попрохоос цаашгүй юм байна дөө
S enhboldig shalgah heregtei huvin emnelegtee uchnuun terbum zartsuulsn
Монгол улс хулгайчуудын боол тоглоомын хүүхэлдэй болсон юм шиг байна. Хулгайч баячууд дарга сайд болж хулгай зугаа цэнгэлээ хийж улс орноороо тоглож бна.
Хаа ххмаагүй үеэлийн найз нь ийм зүйл хүртээд суугаам бол өөрийнхөө ойрын хүмүүсийг яаж ихээр ивээн тэтгэдэг нь тодорхойм бна . Ийм сэтгэлгүй хүн яаж эмчийн мэргэжил сонгоон болоо. Харамс�##�тай л юм . Идэж ууснаа б�##�луулж ирээдүйн хөрөнгөө нэмэгдүүлчих санаатай л ИХур�##� руу зүтгэх нь.
Баянгол эрүүл мэндийн нэгдэл дээр томографийн аппарат тавьчихаад өвдөж зовсон хүмүүсийн мөнгийг ээж Кумаатайгаа нийлж хүртдэг эмчийн дипломтой шун�##�тнууд
Ковидын үеийн хааж нууж байгаад завшсан төсөв хөрөнгө бол нүүрсний хулгай цаашаа юм болсон, одоо энэ хэргээ дарагдуулж дахин сонгогдхоор айсуй, тэднийг бүү сонго, хэргийг нь үүрүүл.
Шүргээд өнгөрсөн сайд л ийм байна шд, гар бүү хэл хөлөө дүрчихсэн бүтэн 8 жил засаглачихсан, дээр нь удирдлага зохион байгуул�##�таар нь зогсолтгүй хангасан нөхөр том дарга нар зүгээр байна гэж түүхэнд үгүй билээ.
Дандаа ашиг харна шинэ �##�бан тша�##�тнууд ялгаа �##�га
Шун�##�ын туламнууд л сайд дарга болж чадах юмдаа
Төсөл ч хэрэгжээд сайхан л байна, ача�##��##� нь тиймхэн, гэхдээ хэрэгтэй эд. Сайд муу байгаагүй ээ. Эрүүл мэндийнхэн бид бахархдаг л юм
Ман угшилтай сайдаар томилогдосон улс бүгд
Хулгайч юмуу хаашаа юм бэ хулгайчуудаа
Намаасаа цэвэрлэх болоогүй юмуу сонгуульд
Дэмжинэ гэхээд хэцүү сон огдох юмдаа
Картe чинь харин ч амар систем шүү дээ. Ашиг сонирхол e-health т байна уу
Эсвэл e-hospital д байна уу. Инээдтэй юм бичиж байх юм. Зарим улсын эмнэлэг, хувийн эмнэлгүүд хэрэглээд болоод л байна. Заримдаа арай хэтрүүлээд байна уу үгүй юу.
Энэ Энхболд гэж явсан газар болгондоо гай тарьсан хөгийн новш. Баянгол Эрүүл мэндийн нэгдэл дээр томографийн аппарат тавьж өвдөж зовсон ард иргэдийг ээж Кумаатайгаа нийлж сорж мөлжинө. 2-р эмнэлгийн дарга нар машинтай байгаагүй. 2-р эмнэлгийн дарга болчихоод өсөхийн өлөн Энхболд машин авч унасан. Одоо тэр машиных нь торгууль, бензины өр 10 сая төгрөг болсон гэсэн. Өрөө төл. Дур эзнээ голдоггүй гэгчээр УИХ-д нэр дэвшинэ гээд явж байна лээ.
Энэ сэтгүүлч МТ-ийн т�##�аар мэдлэггүйн дээр өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй санагдлаа. Логин пейж харуулснаа адилхан систем ч гэх шиг. Гол нь доторх функц нь юу вэ гэдэг байна. Гэхдээ манай энэ эсболд, мөнгөө эд нар сайн з�##�уучууд даа, юу нь болоогүй юм болдоо