Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Энэтхэг жүжигчин үхрийн мах идсэн гэж шүүмжлүүлснээ үгүйсгэжээ

Энэтхэгийн хамгийн том шашны бүлэг болох хиндучүүд үхрийг ариун амьтан гэж үздэг тул идэхийг цээрлэдэг. Тэгвэл ирэх долоо хоногийн баасан гарагаас /2024.04.19/ зургаадугаар сарын 1-ний хооронд болох ерөнхий сонгуульд нэр дэвшиж буй жүжигчин үхрийн мах идсэн гэх “хэрэгт” нэр холбогджээ.

Кангана Ранаут нэртэй жүжигчин өөрийг нь үхрийн мах идсэн гэх явдлыг үгүйсгэсэн байна. Тэрбээр Энэтхэгийн төрийг 2014 оноос хойш барьсан Бхаратия Жаната намын бодлогыг дэмждэг нэр дэвшигч юм.

Бхаратия Жаната намын зарим улс төрчид үхрийг нядлах явдлыг хориглохыг хүртэл дэмждэг байна. Ранаут нь томоохон шагнал хүртсэн, Болливудад алдартай жүжигчин юм. Сөрөг хүчний намын нэгэн улс төрч түүнийг өмнө нь үхрийн мах идэж байсан гэж хэлсэн байна.

Кангана Ранаут, зургийн эх сурвалж: Mint

Мөн сошиал платформууд дээр хэд хэдэн хэрэглэгч Ранаутын хуучин нийтлэлүүдээс үхрийн мах идэж байгааг нь баталж буй гэх зүйлс олж нийтэлжээ.

Үүнд тэрбээр хариу өгөхдөө “Би үхрийн мах болон бусад төрлийн улаан мах хэрэглэдэггүй. Миний тухай ор үндэслэлгүй цуурхал тарааж байгаа нь ичгэвэртэй зүйл. Би иогийн болон Аюурведийн амьдралын хэв маягийг олон арван ажил сурталчилж ирсэн. Ийм цуурхал тараах нь миний нэр хүндийг нураахгүй. Ард түмэн маань намайг бахархалтай Хинду шашинтай гэдгийг мэднэ, хэн ч ард түмнийг төөрөгдүүлж чадахгүй” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2024 11:43

Хэнд хэрэгтэйм энэ чинь

Холбоотой мэдээ

Back to top button