НИЙГЭМ
Энэ сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд 3.6 сая мал төллөжээ

Улсын хэмжээнд энэ онд эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөнө.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөжээ.
Бүсээр нь авч үзвэл баруун бүс 29.1%, зүүн бүс 0.7%, төвийн бүс 11.7%, хангайн бүс 19.3%-тай байна. Улсын хэмжээнд 3.6 сая төл хүлээн авч, 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.