
Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башед Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлэх нь тодорхой боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо өнөөдөр өрсөлдөгчөө давснаар дээд зиндаанд 43, Кюүшюү башёд ес дэх түрүүгээ хүртэх болзол хангав. Түүний түрүү монгол бөхчүүдийн 86 дахь түрүү юм.

М.Даваажаргал аварга энэ жил иргэншлээ солин, Японы иргэн болсон. Хакүхо Японы иргэн болсноосоо хойш анхны башёдоо түрүүлж байгаа нь энэ. Өмнөх башёг бэртлийн улмаас өнжсөн М.Даваажаргал энэ жил хоёр дахиа түрүүлэх болзол ийнхүү хангалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mundag Yapon ...
хөдөлмөрийн баатар гээд энэ тэмдэг чинь эх орон төр улсдаа бүтээн байгуулалт хийсэнд өгдөг шагнал байтал,өөрийнхөө төлөө барилдаад яваа тэгээд иргэншлээсээ татгалзсан хүнд өгдөг шагнал мөн юм уу
Япон хүн япондоо түрүүлэх нь бидэн одоо ямар хамаа байна