“Дүнжингарав”-ын дэлбэрэлтэд өртсөн оршин суугчид: БХБЯ, УОК одоог хүртэл цаашид яах эсэх шийдвэр өгөхгүй байна

Монгол Улс дэлбэрэлтийн улмаас долоон хүнээ алдчихсан. Өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав”-ын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд орж, дэлбэрэлт болсон. Дэлбэрэлт болоод хоёр сар болж байгаа хэдий ч галын дүгнэлт гараагүй, буруутай этгээд тогтоогдоогүй, иргэдийн хохирлыг барагдуулаагүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, дэлбэрэлтэд өртөж амиа алдсан долоон хүний дөрвийнх нь ар гэр хөсөр хаягдаж, хүнээ алдсан зовлонгоос гадна сэтгэлийн дарамтад амьдарч байна. Иймд өнөөдөр 207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл Засгийн газрын ордон, БХБЯамны гадна жагсаал хийлээ.
Бид иргэдийн санал сэтгэгдэл, байр суурийг сонслоо.

207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл: Бид улсын дүгнэлтээ хүлээгээд 78 хонож байна. Дүгнэлт огт гарахгүй байсан учраас өнөөдөр жагсахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Эхний үед бидэнд гуравдугаар сарын 01-ний өдөр өгнө гэсэн боловч гуравдугаар сарын 15 болж хойшлогдсон. Мөн дараагаар нь 04 дүгээр сарын 01 болж хойшлогдсон. Гурван удаа хойшлогдсон ч одоог хүртэл эцсийн дүгнэлт гараагүй.
Манай дүгнэлтийн хувьд газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй учраас хүчитгэл хийгээд засах болох эсвэл нураах юм уу гэдэг шийдвэр УОК дээр гарна гэсэн юм ярьж байна. Гэхдээ манай 207 дугаар байрнаас бусад байр болох өөр байруудад хүчитгэл хийж болно гэх шийдвэрийг БХБЯ-наас гаргачихсан байна. Манай байран дээр хүчитгэл хийж болох эсэхийг УОК дээр дүгнэлт нь гарна гэсэн зүйлийг хэлж байна.
Өнөөдөр бидэнд байрыг минь засаж болох, болохгүй гэсэн шийдвэрийг танилцуулаагүй. Ерөнхийдөө газар хөдлөлтөд тэсвэргүй юм бол хүчитгэл хийсний дараа хэдий хэмжээний тэсвэртэй болохыг мөн засвар хийсний дараагаар хүчитгэл хийж болох уу, үгүй юу гэдэг шийдвэр одоог хэр нь тодорхойгүй байгаад байна.
Сая холбогдох хүмүүсээс мэдээлэл авсан цаашид яах эсэх дээр ямар ч шийдвэр өгөөгүй. Бүгд УОК дээр цаашид яах эсэх нь яригдах юм гэнэ" гэлээ.
-Бид эцсийн хариу байхгүй, үнэн зөв мэдээлэлгүй байгаа учраас жагсахаас өөр аргагүйд хүрсэн-

Иргэн Б: "Улсаас түрээсийн байранд байх мөнгө гаргаж өгсөн. Бид тэрэндээ тайвширчихсан байж байсан. Байр засварлах эсэх талаар дүгнэлтийг бид анхнаасаа хүлээж байсан. Удаа дараа дүгнэлтийн хариу бусад зүйлсийг бидэнд мэдээлэхгүй байна. Дөрөвдүгээр сарын 01-нээс хойш оршин суугчдын төлөөлөл яваагүй газар байхгүй. Ингэж явахад ямар ч тодорхой хариулт өгөхгүй байсан. Гэтэл гэнэт мэдээллийн хэрэгслээр “Энэ байрыг ашиглах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй байсан байна” гэсэн. Оршин суугчид нь хөөцөлдөөд яваад байхад яагаад бидэнд хэлсэнгүй вэ. Одоо бол үнэхээр аргаа барж байна.
Яг үнэнийг хэлэхэд манай байр чанар сайтай сайн байр байсан. Одоо түрээсийн байранд ороход бохир нь үнэртэх, шугам сүлжээний асуудал мөн сургууль, цэцэрлэг ажлаасаа холдчихсон. Дээрээс нь хүүхдүүдийн стресс нэмэгдсэнийг анзаарсан. Хэдийгээр өөрсдөө илэрхийлж хэлэхгүй байгаа ч гэсэн бие махбодоор нь стресс гарч ирээд л байгаа.
Иргэн Н: "Түрээсийн төлбөрийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл амьдрахаар төлбөрөө төлж, байрны эзэдтэй гэрээ байгуулсан. Стандарт бус барилгаас болоод хэчнээн иргэн санхүү болон эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохироод байна. Бид дөнгөж хорогдох байраа олж ирж байна. Цаашид ямар шийдвэр гарч, яаж амьдрах нь үнэхээр бүрхэг байна. Дан ганц байраа хүлээхээс гадна бие махбод, сэтгэл санаагаар унаж ажилдаа явах ч хүсэлгүй болж ирсэн. Энэ мэт амьдралын маш их буруу хэмнэл, сэтгэлийн шарх зэрэг олон зүйлийг л даван туулж явна даа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгуулиас өмнө шийдүүлэхгүй бол сонгуулийн дараа солигдоод хаягдах л байхшүү байрны бүх суугчид идэвхтэй тэмц