Нийгмийн

Хөвсгөл аймгийн зарим сумдад ундны цэвэр усны худаг байдаггүй тул нуурын усаар ундаалж байна

Хүний эрхийн үндэсний комиссоос хангайн бүс болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг танилцуулаа. Улсын хэмжээнд 298,338 малчин байгаагаас 124,651 буюу нийт малчдын 40 гаруй хувь нь Хангайн бүсэд ажиллаж, хөдөлмөрлөж байна.

Хангайн бүсийн хүн амын тоон статистикыг авч үзвэл,

  1. Хөвсгөл аймаг-137.6
  2. Өвөрхангай аймаг- 117.0
  3. Баянхонгор аймаг- 116.0
  4. Орхон аймаг-106.2
  5. Архангай аймаг-93.6
  6. Булган аймаг- 60.4 мянга буюу нийт 630.853 иргэн бүртгэгджээ.

Хангайн бүсийн аймгуудын хувьд Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх буюу агаар, орчны бохирдол, Хүүхдийн сурч боловсрох эрх буюу сургуулийн дотуур байрын хүрэлцээ түүний орчин нөхцөл,  Мал бүхий иргэд, туслах малчин болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчин, тэдний хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийн асуудал нэн тулгамдаж байна.

Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүм, Цагааннуур суманд ундын цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын уснаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2024 13:04

Хүний эрх тэрх гэж агаараар сэвснээс газар дээр бууж ундны ус зэргээр хөөцөлдсөн нь арай амьдр�##�д ойр байх шүү энэ орны сумдын хэдэ нь худагнаас ундны усаа авч бна тэр нь эрүүл мэндэд тохирч байна уу суд�##�гаа байна уу

Холбоотой мэдээ

Back to top button