СПОРТ

Мэргэжлийн сүмогийн зургаан зиндааны дөрөвт нь монгол бөх түрүүллээ

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлчийнх болох Кюүшюү башёгийн зургаан зиндааны дөрөвт нь монгол бөх түрүүлж, бахдам амжилт гаргалаа.

Дээд зиндаанд Хөдөлмөрийн баатар, Их аварга Хакүхо М.Даваажаргал 43 дахиа түрүүлсэн. Тэрбээр 14 давж, нэг унасан амжилтаар энэ оны хоёр дахь түрүүгээ хүртсэн юм.  Хакүхо иргэншлээ сольж, Японы иргэн болсон билээ.

Цагтаа цалгиж, озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас амжилт, зиндаа нь нэлээд буурсан. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр макүшита зиндаанд ганц ч өвдөг шороодолгүй түрүүллээ.

Жүро зиндаад Азүмарюү С.Тодбилэг 11 давж, дөрөв унан, мэргэжлийн сүмод хоёр дахь башёдоо зодоглож буй Г.Сүхбат жонидан зиндаад барилдахдаа ганц ч уналгүйгээр түрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button