Иран Израилд агаарын цохилт өгч, дахин нэг дайн гарах эрсдэлийг нэмэгдүүлэв

Энэ сарын эхээр Сири улсын нийслэл Дамаск хотод байрлах Ираны Элчин сайдын яам агаарын цохилтод өртөж долоон хүн амь үрэгдсэн явдал гарсан. Ираны талаас мэдэгдэл хийхдээ агаарын цохилтыг Израилын тал үйлдсэн хэмээж, цэргийн гурван ахлах командлагч, дөрвөн зөвлөх амь үрэгдсэн гэсэн юм.
Уг явдлын дараа Ираны тал Израилд хариуг нь барихаа мэдэгдсэн. Ингэхдээ томоохон мөргөлдөөн үүсгэхээс зайлсхийсэн байдлаар, яаран арга хэмжээ авахгүй гэдгээ Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан хэлсэн байдаг.
Тэгвэл Ираны зэвсэгт хүчин Израилын газар нутаг руу 300 гаруй пуужин, дрон харвав. АНУ болон Израилын зэвсэгт хүчин пуужин, дроны дийлэнхийг устгасан байна. Устгагдаагүй зарим пуужингууд Израилын өмнөд хэсэгт байрлах цэргийн баазыг онож, хохирол учирчээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ираны халдлагыг зэмлэн буруушааж, “Бүс нутгийг хамарсан хурцадмал байдал үүсэх бодит аюул нүүрлээд буйд түгшиж байна” гэсэн юм.
Иранаас НҮБ-д сууж буй элчин сайд мэдэгдэл хийхдээ “Ираны цэргийн Зионист дэглэмийн Дамаск дахь манай дипломат газрын эсрэг түрэмгийллийн хариу үйлдэл юм. Одоо асуудал дууссан гэж үзнэ” хэмээжээ.
Мөн нэмж “Гэсэн хэдий ч Израилын дэглэм дахин алдаа гаргавал Ираны авах хариу арга хэмжээ илүү ширүүн байх болно. Энэ бол Иран болон Израилын мэхлэгч дэглэмийн хоорондын зөрчил, АНУ үүнээс хол байх ёстой” гэсэн байна.
Харин Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Ираны “Сүүлийн жилүүдэд, ялангуяа, Израил Иранаас ирэх шууд довтолгоонд бэлтгэж байна. Бид хамгаалалтын системүүдээ идэвхжүүлсэн, мөн бид хамгаалалтын болон довтолгооны ямар ч хувилбарт бэлэн. Израил улс хүчирхэг. Израилын зэвсэгт хүчин хүчтэй. Израилын олон нийт хүчтэй” хэмээсэн юм.
“АНУ Израилын хажууд зогсож байгаад, мөн Их Британи, Франц болон бусад орнууд дэмжиж байгаад талархаж байна. “Хэн бидэнд хор хөнөөл учруулна, тэдэнд хариуг нь барина. Аливаа аюул заналхийллийн эсрэг өөрсдийгөө хамгаална. Шийдэмгий болон тайван” гэх зарчмыг бид баримтална гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путлер Украйнд довтлож дайны г лыг асааснаас хойш Дэлхийд энд тэндгүй дайны түймэр дэгдлээ дээ, мөн ч гайтай лайтай ла лрын фашист-чекист юмаа, бушуу үхэж да лдраасай !