Нийгэм мэдээ

Сурроны стандарт зам байхгүй учир хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй

Өнгөрсөн долоо хоногт үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мопед, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглосон. Хүүхэд залуус хотын төвөөр дугуйтай явахад эрсдэл өндөр байдаг тул очиж болох хамгийн боломжтой нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байсан юм.

Бид энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс тодруулахад "Манайд хүүхэд залуусаас гадна ахмад настнууд салхилахаар ирдэг. Зуны улиралд дунджаар 12-20 мянган хүн орж, гардаг. Үүнээс 50 орчим хувь нь бага насны хүүхэд байдаг. Тиймээс бид иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсээ хамгаалах зорилгоор мопед, суррон, цахилгаан дугуй зэргийг өмнө нь ч хориглодог байсан.

Гэтэл хүүхдүүд тухайн хориглосон тэмдэг, тэмдэглэгээг харахгүй зүлэг, мод зэргийг талхалж хохирол учруулсаар л байна. ТЦА-наас 18-аас доош насны хүүдүүдийг цахилгаан дугуй унаж байх үедээ осол гэмтэл гаргавал эцэг эх, асран хамгаалагчид нь хариуцагчаар татагдана гээд заасан байдаг. Тэгэхээр бид иргэдийн сайн сайхны төлөө ийм чиглэл өгөөд ажиллаж байгаа юм" гэлээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Хүннү-2222”, “Маршал таун”, “Ривер гарден” орчимд цахилгаан дугуйтай хүүхдүүд бөөгнөрч, түгжрэл багатай автозамаар уралддаг нь жолооч нарт асуудал болсоор. Гэвч өнөөдөр хүүхдүүдийн дунд цахилгаан дугуйгүй бол найз нь биш мэт бусдадаа жийгдэж, харилцаа өөрчлөгдөх зэрэг асуудал үүсээд буйг эцэг, эх, багш нар мэдээлж байгаа.

Мөн дээрх асуудалтай холбоотойгоор техникийн үзүүлэлтийг нь хэрхэн тодорхойлж хөдөлгөөнд оролцуулахаар хууль, дүрэмд тусгасан байдаг талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтнээс тодрууллаа.

Тэрбээр, "Цахилгаан дугуйнуудыг замын хөдөлгөөний дүрмээр зохицуулсан байдаг. Нийтийн хэрэгцээний замаар зорчих тохиолдолд тодорхой шаардлага тавих эрх зүйн зохицуулалт байдаг. Тухайлбал, унадаг дугуй, скүүтэрээр автомашины замаар зорчих тохиолдолд 14 нас хүрсэн байх, хамгаалалтын малгайтай, шөнө оройн цагаар явж байх үедээ гэрэлтүүлэгч хантааз өмсөхийг шаарддаг. Мөн тэд нар замын зорчих хэсгийн баруун гар талын зах, явган хүний болон унадаг дугуйн замаар л явах ёстой байдаг.

Сурроны тухайд хоёр төрөл бий. Спорт төрлийн суррон унаж байгаа тохиолдолд тухайн иргэн заавал насанд хүрсэн байх, жолоодох эрхийн А үнэмлэхтэй байхыг шаарддаг. Харин энгийн загварын цагт 50 км хүртэл хурдалдаг суррон унаж байгаа хүн 16 нас хүрсэн бол жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцож болно. Харин 16-аас доош настай хүүхдүүд суррон унаж замын хөдөлгөөнд оролцож байвал эцэг, эх асран хамгаалагчид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох заалттай” хэмээсэн юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Хүннү-2222”, “Маршал таун”, “Ривер гарден” орчимд цахилгаан дугуйтай хүүхдүүд бөөгнөрч, түгжрэл багатай автозамаар уралддаг нь жолооч нарт асуудал болсоор. Гэвч өнөөдөр хүүхдүүдийн дунд цахилгаан дугуйгүй бол найз нь биш мэт бусдадаа жийгдэж, харилцаа өөрчлөгдөх зэрэг асуудал үүсээд буйг эцэг, эх, багш нар мэдээлж байгаа.

-Цахилгаан мотоциклоор замын хөдөлгөөнд ингэж оролцоно гэх тусгайлан хуулийн заалт монголд байхгүй-

25 Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага

25.1. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байна.

Мопед нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтаар түүнд хамаатуулан заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байна.

25.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд унадаг дугуй, мопедын жолооч нь бусад тээврийн хэрэгслийн жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино.

25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:

        а/ унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд;

        б/ ачаатай буюу ачаагүй өргөн нь 1 м-ээс илүү бол;

        в/ зохион байгуулалттай цуваагаар яваа үед.

        Тайлбар: Зорчих хэсгийн захаар байрлан явахдаа зохион байгуулалттай цуваагаар яваа тохиолдолд нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэн явж болох бөгөөд бусад тохиолдолд зөвхөн ар араасаа цуварч явна.

25.5. Энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн захаар байрлан явахад хүндрэлтэй буюу боломжгүй байвал унадаг дугуй, мопед нь хөвөөгөөр, эсхүл унадаг дугуй нь явган хүний замаар явж болох бөгөөд ингэхдээ аюулгүй байдлыг хангаж, хурдыг цагт 10 км-ээс хэтрүүлэхгүй, явган зорчигчдод саад учруулахгүй байвал зохино. Хэрэв явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй байвал бууж явгалан, явган зорчигчийн үүргээр хөдөлгөөнд оролцоно.

25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна.

25.7. Унадаг дугуй, мопедын жолооч нь зорчих хэсгээр байрлан явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно.

25.8. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвар, гарцаас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсгийг огтлон гарахдаа тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараахь зүйлийг хориглоно:

        а/ зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцох;
        б/ залуурыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;

        в/ унадаг дугуй, мопедын овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх;

        г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх;

        д/ 7 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх;

        е/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг тээвэрлэх;

        ж/ зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өнцөг 2
Өнцөг 2
4 сар 16, 2024 09:31

Мөнгөтэй хүн , түүний хүүхэд хуульгүй хүссэнээрээ амьдарч болох газар бол монгол гээд пиар хийгээд зар�##�чихаа .
Эцэг эх нь ямар нэг бүлэглэлд орж байж хүүхэддээ ориг пүүз, цахилгаан дугуй мопед , үнэтэй шүү гар утас хэрэглүүлж байна.
Харин хүүхэд нь орчин тойрондоо гадуурх�##�тыг бий болгож бусдыг доромжилж байнашдээ
Зөв үү

Зочин
Зочин
4 сар 16, 2024 09:56

хүүхэд дугуй унах газар олоод өгөөч дээ дандаа л болохгүй юм ярь ж байх юмаа яагаад дандаа ядуу байх тухай ярьж байдаг юм вэ

Зочин
Зочин
4 сар 16, 2024 10:00

ӨӨ ХӨӨРХИЙ ТЭГВЭЛ ЦАХИЛГААН ДУГУЙ МУГУЙГАА ХИЛЭЭР ОРУУЛАХЫГ ХОРИГЛООЧ АЦНУУДАА МОНГОЛД ИНГЭЖ ХҮНИЙ ЭРХ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИГДӨЖ БАЙГААГ ЮУ ГЭХИЙН

Заас
Заас
4 сар 16, 2024 12:29

Хэдэн авилгач өлөн хулгаачуудын хүүхдүүдл унаж буруу зөвгүй яваж аймарл харгддагшдээ

Зочин
Зочин
4 сар 18, 2024 17:36

Скүүтэрээ хорь

Холбоотой мэдээ

Back to top button