УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Спикерийн газрын заалтаар цуглуулсан 100,000 саналыг Ч.Хүрэлбаатар ТЕГ-аар шалгуулжээ

Хураангуй:

  • ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарын гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хасахаар цуглуулсан 100 мянган саналыг бодитой эсэхийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ.
  • Тагнуулын ерөнхий газар шалгаж үзээд 100 мянган иргэний санал бодитой байна хэмээн дүгнэсэн байна.

Дэлгэрэнгүй:

Намрын чуулган хаахын өмнө ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж, Төрийн ордонд мэдэгдэл хийж байв. УИХ-ын дарга Г.Занданшатартай ч уулзсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг царцааж байгаад Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрын агуулгыг хассан нэмэлт өөрчлөлтөө өргөн барьсан.

1 дүгээр зүйл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг "Газрын тухай" гэснийг хассугай.

2 дугаар зүйл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Энэхүү нэмэлт өөрчлөлтөө өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь батлуулчихсан. 100 мянган иргэний дэмжлэг авсан санал түүхэндээ анх удаагаа хууль болон батлагдсан гэдгийн парламентын тэргүүн зарласан.

Гэвч хууль батлагдахаас өмнө ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ТЕГ-т хандан "Нямжав овогтой Номун-Эрдэнийн өргөдөлд зохиомлоор дэмжсэн санал өгүүлж, гэмт хэргийн шинжтэйгээр иргэдийн эрхэнд халдсан байж болзошгүй гэж үзэж шалгаж өгөх"-ийг хүссэн байна.

Улмаар ТЕГ "Нийт 153,833 хандалт бүртгэгдсэн бөгөөд дэмжсэн санал бодитой, сэжигтэй тохиолдол байхгүй" гэж дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 16, 2024 11:50

хүрэлбаатарыг �######�уулах хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 16, 2024 12:56

Хүрэлбаатар үхэж байсан хужаа казак

өкөө
өкөө
4 сар 16, 2024 13:18

Ёооо арай ч дээ. Өөр шигээ л сэтгэж, баахан хуурамч ботууд сан�##� өгсөн гэж бодсон юм байхдаа

Зочин
Зочин
4 сар 16, 2024 13:23

Төрд өчнөөн жил байсан гар байж Монголчуудыг мэдэхгүй л жунгаа байна даа. Газар шорооныхоо асуудл дээр бол 100 байтугай 3 саяуулаа гарын үсэг зурна

Цог
Цог
4 сар 16, 2024 22:01

Хужаа хүнээс л гарах санаа Хотгор Шанагад эзэн суух гэж байгаа шүү сайн ш�##�гах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button