УРЛАГ

“БИД ДИЙЛДЛЭЭ”

Өнөөдөр /2019.11.25/ “Монгол туургатан төв холбоо”-ноос мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэд Байгалийн түүхийн музейд хууль бусаар халдаж буйг шүүмжилсэн юм.

Тэд хэлэхдээ:

“Өнгөрсөн хугацаанд Байгалийн түүхийн музейг аварч үлдэх зорилгоор зарим иргэд болон ТББ нэгдэн тус музейг сэргээн засах, хүчитгэх хөрөнгө мөнгийг улсын төсвөөс гадуур шийдвэрлэх боломж бий эсэхийг хайж, олоод байсан. Бидний хоёр сар гаруйн тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ. Байгалийн түүхийн музейг урдаас нь харахад зүгээр л байгаа мэт боловч ард талыг нь буулгаад дуусаж байна. Монголын орчин цагийн хот байгуулалтын түүхийн гэрч болсон архитектурын дурсгал бол Байгалийн түүхийн музей. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа асуудлын цаана газрын наймаа явж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр, гурван удаагийн дүгнэлт бий. 2013, 2015, 2018 онд гарсан зөвлөмжид "музейн удирдлагуудаа холбогдох яаманд хүн ажиллах үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлийг яаралтай бүрдүүл" гэж зөвлөсөн байна лээ. Гэтэл дотор нь урсгал засвар хийдэггүй ч юм уу, музейн үзмэрийг зарж борлуулах гэх мэт үйл ажиллагааг явуулсаар байгаад эцэстээ газар руу нь орж байна. Бид тун удахгүй уг газрын наймааны хардлагатай холбоотой баримтуудыг дэлгэнэ” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Намхай
Намхай

Чөтгөр шүглэсэн хужаа нарын бариж өгсөн хуучин байшингаар яах гэсэн туучий вэ чи больж үз.

Болд
Болд

Оронд нь Чингис хааны музей босно гээ биздээ. Хуучирсан байшингаа нурааж Хааныхаа музейг барих нь зүйтэй

зочин
зочин

МХГ-ын дүнэлт гарчихаад хүн ажиллуулж болохгүй гэсэн юм биз дээ.Тэгвэл буулгаж засах юмуу оронд нь өөр барилга барих нь яагаад хууль зөрчсөн болдог юм бэ.Заримдаа энэ популистууд арай дэндэх юм.Засахыг нь засаад болохгүйг нь буулгах нь зөв.Ямар хүн дар
ж алалтай биш.

Зочин
Зочин

gazar mundsan bish. muzeigee yanzlaad avsan bol deer bsan jumdaa. chingesiin muzei baiguulaad dotor ni tavih uzmer baihgui biz dee

Ai ho
Ai ho

Gazriig ni shaachih gj uzeel barahgui uurlaad novshrood bnaa da ajil hiideg hun bhgui bolson yu ch garsan moljchih geel uzeed bn u

Зочин
Зочин

Нурж хүн алах БАЛГАСаар шоу хийхээ боливол таарна даа.Улс хѳгжиж байна УРАГШАА харж амьдармаар байна.

setgegdel
setgegdel

yeee ongorooson huuchin barilga yaaraltai nuraah heregtei. bid oor tsoo shine tsag yed amidarch baina. ene baishin bol ur hiitsiin huvid tiim uran nandin byteel bishshyydee. zygeer neg baidag l dyrstei.

Балбар
Балбар

Хятадуудын барьсан барилгыг нураагаа л биз. Юун сүр вэ. Монгол дахь хятадуудын түүхийг хадгалж үлдэх гээд байгаа юм уу? Үүнийг манай хятад барилгачид барьсан юм гээд түүх нь эхэлнэ биз дээ. ямар юмных нь соёлын өв байдаг юм. чойжин ламын сүм музей нурах шахаж байсан тэр үед та нар хаана байсан юм. Өчнөөн жил нурлаа, хана, хаалганы үнэт зургууд нь дахин сэргэхээргүй устаж байна гэж музейн хэдэн ажилчид уйлаад ярьж байхад та нар хаана байсан юм. Худлаа битгий попрооч. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг. Больж үз.

зочин
зочин

Хийх ажилгүй муусайн юмнууд яршиг л байна улаан чулуутын цэг дээр очоод тэр хүмүүсийн төлөө дуугарцгаа үнэхээр ажил хийх гээд байгаа бол оронд нь музей барина гэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button