Стратегийн 16 ордын долоо нь төрийнх, хоёр нь МАК-ийнх, үлдсэн нь гадаадын компаниудынх

Агуулгын товчлол:
- Стратегийн 16 ордын ердөө долоо нь л төрийн өмчид буйг ЗГ-ын тэргүүн сануулж, хуулийн төслийг Ерөнхийлөгч, спикер нар дэмжихээ илэрхийлснээр сонгуулийн өмнө нэн яаралтай горимоор шуурхайлна.
- Төрийн мэдэлд байгаа долоон ордоос иргэдэд хүртээж, бусдын эзэмшил болсон есөн ордын өв залгамжлал, бэлэглэлийн орлогоос 30 хувиар татвар авах агуулгаар хуульчлахыг хичээнэ.
Дэлгэрэнгүй:
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ долоо хоногийн чуулганаар анхны хэлэлцүүлгийг нэн яаралтай горимоор хэлэлцэнэ.
Уг хуулийн төсөлд:
- Нэгдүгээрт “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”,
- Хоёрдугаарт “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”,
- Гуравдугаарт “Өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах”
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэнэ. Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын ашгийн 34 хувь Монголбанканд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар хуулийн төсөлд тусгагджээ.
УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж баталсан. Харин энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 бүлэг ордын жагсаалтыг гаргасан байдаг. Гэхдээ стратегийн ордод хамруулахаар яригдаад удаж байна. 2015 онд УИХ-ын тогтоолоор дахин нэг орд нэмсэнээр стартегийх 16 орд бүртгээд буй.
Тэдний хэчнээн нь төрийн мэдэлд, хэд нь хувийн эзэмшилд шилжсэн бэ гэдгийг эхний цувралаараа хөндөн хүргэе.

Төрийн буюу “Эрдэнэс Монгол” ХК-ийн мэдэл дэх ордууд:
1.“Оюу толгой”-н зэс, молибдени орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. 34% нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн, 66% нь Канадын “Рио Тинто” компанийн мэдэлд.
2.“Таван толгой”-н чулуун нүүрсний БҮЛЭГ орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК /Өмнөговийн орон нутаг, Ажнай Д.Бат-Эрдэнэ/ болон Ухаа худгийн ордыг “MCS”-ийн "Энержи Ресурс" ХХК гэхчлэн хувааж эзэмшдэг.
3. “Эрдэнэт”-ийн зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. 51%-ийг монголын төр, 49%-ийг Mongolia Copper Corporation компани эзэмшдэг.
4. “Багануур”-ын хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. “Багануур” ХК олборлож, 51%-ийг төр, 49%-ийг олон нийт эзэмшдэг.
5. “Шивээ Овоо”-гийн хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.
6. “Төмөртэй”-н төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг Монгол-Хятадын “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. 100% Дарханы төмөрлөгийн үйлдвэр буюу төр эзэмшдэг болсон.
7. “Асгат”-ын мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байв. 2019 онд “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд авах шийдвэр гаргасан.
Харин цаана нь байгаа ЕСӨН ордод хэн хэн эзэн суусан бэ.

“Цагаан суварга”-ын зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж 2014 онд Н.Нямтайширын МАК-д 100 хувь шилжсэн. З.Энхболд даргатай парламент 2014 оны хаврын чуулганаар “Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэн төрийн мэдлээс гаргаж, МАК-нд шилжүүлж байв. 2044 он хүртэл ЭЗЭМШИХ юм.
“Нарийн сухайт”-ын нүүрсний орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг том орд. МАК компани 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Чин Хуа" корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж байв. 100% Чинхуа Мак (БНХАУ), МАК ХХК (Монгол)-ийнх.
“Төмөртэйн овоо”-ны цайр, хар тугалгын орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. 40%-ийг төр, 50%-ийг “Цайрт минерал” ХХК, 10%-ийг хувь хүн эзэмшдэг. Хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны дараа уг хувь 50:50 болж өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээтэй.
“Бүрэнхаан”-ы фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 100% “Талст маргад” ХХК (Монгол), “ТопроуХэнцо” ХХК (Хятад), “Тефас майнинг” ХХК (Хятад), Сутайхэнцо ХХК (Хятад). “Талст-Маргад” компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын мэдлийнх. Батбаярын Батхишиг эзэмшдэг.
“Бороо”-гийн алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Канадын “Центерра Гоулд монголия” ХХК 100% эзэмшдэг байв. 2018 онд Сингапурын хувийн компани "OZD ASIA PTE Ltd"-д 35 сая ам.доллараар зарсан байна. Мөн "Сэлэнгэминералс" ХХК 2014-2044 оны хооронд 30 жилээр ашиглалтын лиценз авсан нь анхаарал татаж байна.
“Гацуурт”-ын алтны орд. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байршилтай. 2015 онд УИХ-ын тогтоолоор стартегийн 16 дахь орд болгож нэмсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Центерра гоулд Монголиа" компани эзэмшиж байгаад Сингапурын “OZD ASIA PTE Ltd"-д зарсан.
“Мардай”-н ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн. Социализмын үед оросууд уран олборлож байжээ. Монголын талтай хамтарсан компани байгуулах хөрөнгө оруулагч гарч ирвэл Мардайн олборлолтыг сэргээх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпораци эзэмшдэг байна.
“Гурванбулаг”-ийн ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпораци 49 хувийг нь эзэмшиж байна. Хятадын Цөмийн эрчим хүчний корпораци нь Канадын “Вестерн проспектор” компаниас 198 сая хонконг доллароор тус ордыг худалдан авчээ.
“Дорнод”-ын ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. 21 хувийг төр, 58 хувийг Канадын “Ханресурс” ХХК эзэмшиж байв. Монголын Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар 2015 оны үес 100 сая ам.долларын өрөнд орж байлаа.
Сэтгүүлчийн тэмдэглэл: 16 стратегийн ордоос ес нь нь “хүний гарт” оржээ. Есийн хоёр нь Н.Нямтайширийн МАК-ийнх, бусад нь Канад, Сингапур, БНХАУ гэсэн эзэдтэй байна. Тэгэхээр монголчууд Баялгийн сангаар дамжуулаад “Эрдэнэс Монгол”-д байгаа долоон ордоосоо л 34 хувиа хүртэх нь.
Стратегийн 16 орддоо төрийн эзэмшлийн хувь хэмжээг яваандаа заавал тогтоох, хэдхэн гэр бүлийн өмчид буйг задлах агуулга хөндөгдөнө. Тэднийг хүү, охиндоо орд өвлүүлдэг агуулгад өндөр татвар ногдуулах, баялгийн сангаар дамжуулан, нийтэд эзэмшүүлэх, үр өгөөжийг нь хүртээх төслөө энэ долоо хоногт анхааралтай ажиглах нь.
Үргэлжлэл бий...
Дээрх нийтлэлийн үргэлжлэл Танилц: Стратегид бүртгэлгүй гацсан 39 ордын 16 нь ГХО-тай, МАК, Д.Баясгалан, Д.Дорлигжавын дүү, Л.Чинбат нар ашигладаг контентыг ЭНД уншина уу.

Үндэсний баялагийн сангийн хуулийн төсөлтэй холбоотой Л.Оюун-Эрдэнийн MCS, МАК руу чиглүүлж шидсэн хуулийн төсөл босгоо давах уу гэх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Татвараа төлөөд явж байв�##� хэн эзэмших нь ямар хамаа байсын, гол нь бүгдийн хурдан ашиглаж эдийн засгийн үр өгөөжийн хүртэх нь л чух�##� байна. Тэр дундаа Монгол компани байв�##� сайн байхсан...
Баялагийн сан гээд хуцаад байсан сонгуулийн оноо авах л юм хийх гээд байгаан байна ш дээ! Ихэнхийг нь нөгөө 30 гэр бүл, гадныханд өгцөн юм байна?
Хувийн хэвшлийн 9 гэсэн жагса�##�таас МАК л бусад с�##�барт хөрөнгө оруул�##�т хийж аж үйлдвэрийг хөгжүүлэх гээд явж байгаа харагдаж байна. Бусад нь уха�##� гаргаж байгаа шүү.
Арай ч дээ
Ээээ будда минь
Бодит амьдр�##� ийм л бна
эх орнооо худ�##�ддаг зүрхгүй сэтгэлтэнгүүд
Улсын мэдэлд ороод хөгждөг, хөлждөг байсан бол соци�##�изм коммунизм чинь өдийд төгсөрчихсөн байх ёстой, даанч ийм онол огт хэрэгжихгүй зүгээр л сүйрлийн онол болох нь нотлогдоод даян дэлхий капит�##�изм руу шилжсэн биз дээ, хойд солонгос, куба, венесуэль, болив зэрэг улс ийм замаар ороод сүйрч байна доо, араас нь нэмэгдмээр байгаа юм болов уу.
МАК, МCS-н троллууд ч энэ өдрүүдэд өдөр шөнөгүй бөмбөгдөх юм байгаа биз дээ. Төрийн мэдлийн Эрдэнэт, ЭТТ хоёр л энэ улсыг тэжээж байгаа шүү ачир дээрээ
ymar ch bsan 1 ger bul hedhen toonii oligarhi nertei hulgaich dangaaraa bish shuu
Ерөнхийлөгч,Ерөнхий сайдаар цэргийн дунд тушаа лын офицер, тосгоны гачгаар нтр биш арай жаахан боловсролтой, болж өгвөл дэлхийн түвшний сэтгэлгээтэй хүмүүс ажиллуулахгүй бол төлгөн коммунистууд шаа л дэмий бнаа !
Юм юман дээр харагдаад бна шүү !
Сонгуулийн өмнө л нэг их шоу хийх нь тусгүй ш дээ !
Hulgaichuudaas uls ordoo butcaaj huraaj avah heregtei
Стратeгийн ордуудаа хүртэл хятадын төрийн компаниудад өгчихсөн, эсвэл олигархи 1, 2 гэр бүл өмчлөөд авчихсан байхаар юу ч хэлхэв дээ. 70 жил Оросуудаар төрөө дарамлуулаад өөрсдийн толгойгүй мэт явж ирснээ 30 жил нь бүр эзэнгүй улс шиг явж ирлээ
За арай ч дэа Ийм байж болдог юм уу Байг�##�ийн баялаг бүх ард түмний өмч гээд заачихсан биз дээ
16.аас 7 хон нь төрд 2 нь ганц айлд бусад нь гадаадынханд гэдгийг ер нь ю ү гэж ойлгох билээ
Хувийн эзэмшилд байгаа ордуудад төрийн хувийг нэмж оруулах за�##�т �##�га, зөвхөн өв з�##�гамжлуулб�##� нэг удаа 30 хувийн татвар авах за�##�ттай юм байна. Энэ бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд ч тэрийгээ хэрэгжүүлж төрийн хян�##�т тогтоогоогүй данхын худ�##�ч ЗГ-ын сонгогчдын сан�##�ыг хуурамч мэдээллээр авах гэсэн худ�##� сурт�##� ухуулга байна ш дээ. Данх бол хоосон данх л юм байна. Ард түмэн МАН-ыг засгийн эрхээс сонгуулиар эгнэгт �######�уулб�##� таарна.
MAKаас авч болн шүү дээ
Хөөтийн орд �##�га болчихож!
Мардайг яахаараа хятадын эзэмшил болчихдог юм бэ
Энэ стратегийн ордуудыг гадныханд, ганц айлд өгсөн �##�бан туша�##�тнуудыг олж шийтгэж хариуцлага тооцох хэрэгтэйшдээ !!!!
MCS ухаа худаг. Хятадуудад хувьцаагаа зарсан хэрнээ монголчуудад түй май. 50 хувь ард түмэнд өгөх ёстой
Эрдэнэтийг 100% төр эзэмшдэггүй юмуу бөөн л юм болоод байгаагүй билүү
Жонхуу ороогүй нүх гэж �##�гаа.
Одоогийн eрөнхийлөгчийн,, eрөнхий сайдыг гүйцэх хүн ховорхон л болов уу....гадаад хэлтэй з�##�уус олон бий.... унаган ухаан заяасан нь цөөхөн гэж хардаг даа ккккккк