Хэнтий аймгийн музейг үзэх иргэдийн тоо гурав дахин нэмэгджээ
Хэнтий аймгийн музей нь 1949 онд байгуулсан бөгөөд түүх, угсаатан, шашин, археологийн ач холбогдол бүхий 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагддаг. Өнгөрөгч онд музейн шинэ барилгыг ашиглалтад оруулж, үзмэр үйлчилгээг шинэчлэн дэглэснээр музей үзэх иргэдийн тоо 3 дахин нэмэгджээ. Тодруулбал 2022 оноос өмнө жилд 5-6 мянган иргэн үйлчлүүлдэг байсан бол 2023 оны 7 дугаар сараас хойш 16 мянган иргэн үзэж сонирхсон байна.
Музейн барилга нь орчин үе, уламжлалт хэв маягийг хослуулсан шийдэлтэй Байгалийн өвийн танхим, Эртний түүхийн танхим зэрэг нийт 7 танхим, сан хөмрөгийн 9 өрөөтөйгөөс гадна кино үзвэрийн болон хурлын танхим, бэлэг дурсгалын дэлгүүр, үзэгчдийн амрах хэсэг, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тохижилттой. Цахилгаан шат, дохиолол хамгаалалт, тусгайлсан код бүхий хаалга, гэрэлтүүлэг, камержуулалттай.
Энэхүү музейд Монгол Улсын хосгүй үнэт үзмэр халхын Сэцэнханы тамга, мөн угсаа залгамжилсан Сэцэн хануудын үе дамжин эдэлж хэрэглэж ирсэн эдлэл хэрэглэлүүд, халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл Жанжин бэйс, Хүлэг шинжээч, Өвгөн ноён М.Пүрэвжавын эд зүйлс, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлсийг зөвхөн Хэнтий аймгийн музейгээс үзэх боломжтой. Тиймээс зөвхөн орон нутгийн иргэд төдийгүй, гаднаас ирж байгаа аялагчид зорин ирж үйлчлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУЗЕЙ гэж нутгийн хаад, ноёд, сүүлийн үеийн дарга, улсын элдэв цолтон, бөх, дуучин, улс, аймагт хурд�##�сан морьдын эд хэрэгсэл, зураг хөргийн цуглуулга төдий газар биш юмсан. Түүх, угсаатан, бүтээн байгуул�##�тын баримт сэлтийг олон нийтэд таниулах, мэдүүлэх сург�##�т, суд�##�гааны ажлын төв байх ёстой юмсан. Шинэ барилгатай сайхан музейг зориул�##�таар нь ажиллуулаасай:
ХЭНТИЙН МУЗЕЙН БАРИЛГЫН ГАДНА ДИЗАЙН ЗАГВАР НЬ ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛЫГ ХАДГАЛСАН ҮНЭХЭЭР ӨВӨРМӨЦ ГАЙХАЛТАЙ ЮМ АА. БИ Л БОЛ ГАДНААС НЬ ХАРААД Л ШУУД ОРЖ ҮЗЭХ ЮМ БНА ШДЭЭ!
Эмнэлэгтээ ингэж барьдаг болоосой
зам таараад энэ музейг үзсэн, сайхан музей, хамгийн гол нь тайлбарлагч з�##�уу нь үнэн сэтгэлээсээ ажилладаг юм байн�##�ээ, тогтоож ажиллуулах л чух�##� даа