Нийгэм мэдээ

Э.Оюунболдын УДШ-д хандсан гомдлыг хэлэлцэж байна

Э.Оюунболдыг Улсын дээд шүүхэд хандаж, хамгийн анхны буюу 2019 оны допингийн шинжилгээний хариу дээрээ маргаан үүсгэсэн бөгөөд уг гомдлыг яг одоо хэлэлцэж байна.

Э.Оюунболд 2019 оноос хойш хоёр ч удаагийн допингийн шинжилгээнд бүдэрсэн. Харин 2019 оны шинжилгээний хариуг эсэргүүцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан байсан.

Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө УДШ-д хандаж үзэхээр шийдсэн нь энэ юм.

Тодруулбал, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцэж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2024 10:46

АМЖИЛТ ХҮСЬЕ!

зочин
зочин
4 сар 22, 2024 12:08

Уначихаад тахимаа өгч чаддаггүй бөх муухай харагдаж байна, өөрийгөө ноёдын бөх гээд бодчихсон юмуу хаашаа юм

Зочин
Зочин
4 сар 22, 2024 12:15

Шүүх ямар шийдвэр гаргаж х�##�аах бол доо. Шүүх бол гууль болсон дөө

Малчин
Малчин
4 сар 22, 2024 16:20

Нас з�##�уу байж бөхийн асар том ариун соёл жудаг мэдэхгүй кино үзээд тархинд нь юуч буухгүй нөхөршдээ. Давааны найраа яриад хуруугаа гозоолгож суусан новш доо. Допинг энэ тэрийг нь яриад яахав гэж бодож байсанч з�##�уу байж бөхийг , мөнгийг харлуулсан хоолны сав юу хийгээд явдаг юм . М�##� м�##�лаж гэмээ цайруул

Холбоотой мэдээ

Back to top button