МҮБХ-ны дүрэм: Улсын арслан Э.Оюунболдыг Б.Орхонбаяртай андуурсан засуулд хариуцлага тооцох боломжгүй

Хоёр хоногийн өмнө /2025.04.26/ Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн барилдаан болж өнгөрлөө. Хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.
Барилдаан үзүүштэй сайхан болж өндөрлөсөн. Онцолбол удаан хугацаанд зодоглоогүй байсан Улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд энэ удаа барилдсан юм. Харин гурвын даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболдын цолыг засуул дуудахдаа түүний нэрийг Б.Орхонбаяр хэмээн буруу дуудсан. Энэ үйл явдал бөхийн хорхойтнуудын дургүйцлийг төрүүлж, шүүмжлэл дагуулаад байна.
Учир нь Э.Оюунболд арслангийн хувьд барилдах эрхээ хасуулаад байсан бөгөөд энэ сараас эрх нь сэргэж буй юм. Атал “засуул цолыг нь буруу дуудчихлаа, хариуцлага тооц” гэх зэргээр иргэд цахим орчинд байр сууриа илэрхийлсээр байна.
Үүнтэй холбогдуулж бид МҮБХ-ны шинэчлэгдсэн дүрмээр тухайн засуулд хариуцлага тооцох боломжтой эсэхийг судаллаа.
Бөхийн дүрэмд засуулын цээр, зэм шийтгэлийг дараах байдлаар тусгасан байна.
Засуул нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
- Барилдааны шийдвэрлэх эгзэгтэй үед хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших,
- Танил тал харах, нутаг усны явцуу үзэл, шударга бус хандлага гаргах,
- Будилаан маргаантай болсон барилдааны шийд гараагүй байхад бөхийн малгайг өмсүүлэх,
- Дүрэм зөрчсөн бөхтэй эвлэрэнгүй хандаж бөөрөнхийлөх, хоёр нүүр гаргах,
- Бөхчүүдэд дүрмийн бус шаардлага тавих, бөх болон жаяг дэгийн багийн гишүүд, наадамчидтай зүй бус харилцах,
- Дүрэмд заасан хувцсыг өмсөхгүй байх,
- Өөрийн засаагүй бөхийн барилдааны маргаанд хөндлөнгөөс оролцохыг тус тус цээрлэнэ.
Дээрх цээрийг зөрчсөн засуулд ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах, шийтгэл хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, засуул хийх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг 3-5 жилээр хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлаас оногдуулна гэжээ.
Харин Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд бөхийн цолыг дүрмийн дагуу зөв дуудаагүй тохиолдолд “засуулд Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллахгүй байх, ажлын хөлсийг хасах шийтгэл хүлээлгэж, үүргээ удаа дараа, эсхүл дараах байдлаар ноцтой зөрчвөл салбар хороо засуулчаар ажиллуулахгүй” гэж заажээ.
Ингээд харвал уг барилдаан улсын наадам биш заалны барилдаан тул бөхийн холбооны дүрмийг харахаар байна. Өөрөөр хэлбэл тухайн засуулд ямар нэг хариуцлага тооцох эсэх нь дүрэмд тусгагдаагүй буюу боломжгүй аж.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун сүртэй юм. Хичээгээд л барилд л даа
Чамайг Осоржамаа гээд дуудв�##� зүгээр үү
Унаасаа Осоржамаа л бнашдээ ккк
Орхонбаяр тэгээд осоржамаа юмуу
Андуурч хлр хохирол болсон биш нэр солигдоол биз хүнии мууд дуртай хүмүүс байх юмдаа хүн бүхэн буруу хэллээ гэдгииг мэдэж зөвөөр ойлгоол явчихаа биз
Үндэсний их баяр наадам жилд ганцхан удаа болдог, тэгэхээр наадмаар л зөвхөн бөхийн цолыг дууддаггүй шүү дээ. Наадмаас бусад үед жилийн туршид нийт хэдэн арван барилдаан бөхийн өргөөнд болж байна. Аймаг сумдад гэвэл өчнөөн олон барилдаан болдог, тэр болгонд бөхийн цол дуудахдаа �##�даа гаргаад л байсан ч ямар ч хариуцлага тооцохгүй байж болохгүй ш дээ. Тийм учраас бөхийн холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулах л ёстой юм байна даа. Эсвэл хэдэн засуулууд нь зүгээр л �##�даа гаргаад байж л байг уу.
ТЭГЭЭД ЗАСУУЛ НЭРТЭЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ СҮГҮҮД ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ. ТЭДНИЙГ ЗАСУУЛ БИШ, МАЛГАЙН ӨЛГҮҮРҮҮД ГЭЖ НЭРЛЭЖ БХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ ЭЭ. ЭСВЭЛ ХОРЧИГУУД ГЭЖ Ч НЭРЛЭЖ БОЛОХ ЮМ ДАА! К КК
За яадгиим андуура�##� биз зарим ёс суртахуунгүй бөхөд сүр болдгуй байж засуулруу юун их дайрдаг юм дуугүй бай
Хариуцлага тооц .
допинг хэрэглсэн хүн барилдхаа хасуулсан биз дээ яагаад барилдаж байгаа нь сонин байна Хэнтийнх болоод тэр үү
Барилдах эрх нь сэргээд барилдаж байгаа шд
Батсуурь бас допинг хэрэглэсэн нь батлагдсан бас аавтайгаа нийлж ажлаа хийж байгаа төрийн цагдааг зодсон тэрэнд ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ тэрийг дархлах гэж Оюунболдыг хэдэн жил барилдуулаагүй Допинг илэрсэн Батсуурь адилхан шийтгүүлэх ёстой байсан
2 олс дээш давж чадахгүй байж хүн андуурсан л биз дээ одоо тэгээд з�##�уучууд сайжирсан юун нэг хоёр жилээс илүү бэлтгэл сургууль сайн хийдэг болсон шүү дээ Оюунболдын үе дууссан байхаа барилдах гэж хичээгээд одоо яах юм бэ
АНДУУРААЛ БИЗ ЮУН СҮРТЭЙ ЮМ ТЭГЭЭД ЭНЭ ЗАСУУЛАА ХӨӨГӨӨЧ ТИЙМ Л ЗАСУУЛ ХИЙХ ДУРТАЙ ЮМ БОЛ ДОРНОТЫН ХАЛХ ГОЛ СУМАНД ОЧООЧ ТЭНД ОЧООД ЗҮҮН ЖИГҮҮРЭЭС ХОРЛОО БАРУУН ЖИГҮҮРЭЭС АЛИМАА ДЭНСМАА ГЭЭД ГУЦААД ЗОГСОНО БИЗ ЭНЭ АСУУДЛЫГ ИНГЭЖ ШИЙДЬЕ ХААЛАА
За дураа хүрвэл яаж ч дуудаж болох нээ !
Махан хэл х�##�тираа л биз сүртэй ш дээ ккк
Энд хууль энэ тэр хэрэггүй..Зүгээр л байгууллага шүү дээ Илэрхий �##�даа гаргаж ..Зүгээр л ц�##�инг нь урамшууллыг нь хасахад л болоо биз дээ
За юун сүртэй юм бээ буруу дууда�##� биз допин хэрэглэж мартагдатлаа лга болсон хүнийг өөр яахын
Хариуцлага тооцох л хэрэгтэй шүү дээ!!!
Да.Н.Батсуурь арслан Пүрэвдавгыг гараа атгаж цохихыг завдан айлгасан яаж шийтгэх юм ????
Маг�##�жаваа чи юун сүртэй юм бэ?
Засуулч нь арслан цолтой хүний нэрийг буруу хэллээ, үзэгчид дургүйцлээ. Бөх хүнд цолоо дуудуулах үед өөр хүний нэр сонсох шиг гутамшиг байхгүй биз дээ? Санамсаргүй ч гэсэн энэ доромжлол биш үү? Энэ хариуцлагагүй явд�##� биш үү? Дүрэм журам гэлгүйгээр олон түмний хүсэлтээр та өөрөө туша�##� гаргаад засуул хийх эрхийг нь 2 жилээр хас. Энэ чинь дараа дараагийн засуулчид том сургамж болж, ажил чинь өөдрөг болно. Дүрэм журам гэж буруу юмыг битгий хамга�##�ж, өмөөрч, давруулж өгшүүлж бай. Туша�##� гаргахдаа туша�##� дээрээ үзэгчид болон телевиз үзэгчид, олон түмний хүсэлтийг үндэслэж гээд л биччих. Ямар ч асууд�##� байхгүй. Энэ чинь жинхэнэ шударга ёс.
Тэр үнэн би дургүй хүрсэн
Тэгвэл дүрмээн өөрчилж цол дуудахдаа �##�даа гаргасан засуулд хариуцлага тооцдог болгох. Оюунболд арслан барилдах эрх нь сэргээд мөн ч сайхан байт�##� �##�баар аятай андуурч цол дуудсан нь аянга ниргэсэн мэт байлаа шүү арсланд
2w2e
Гэм хийсэн л байна даа.. Гэсгээл үзүүлмээр л юм.
Дүрмийг хүн л бичдэг. Тэр тусмаа дүрэм, журам тогтоох гэж байгаа ажил, үйлчилгээ, с�##�барын ямар ч мэдлэггүй, чадваргүй хүмүүс хэдэн х�##�тар төгрөгт шунан дурлаж "ЦООРХОЙ" дүрэм бичдэг болсон нь нууц биш. Ийм �##�даанууд сум, аймгийн наадмууд дээр олон гардаг боловч үүнийг ухаарч, сэхээрэх удирдлага байхгүй болсны илрэл. Удахгүй дархан аварга ХҮРЭЛСҮХ гэж орилоод зогсож байх "ДОЛООГЧ" ч гарч мэднэ шүү
Махан хэл байтугай
Ясан туурай х�##�ьтардаг. Юун сүртэй ийн
Нэр солих бага хэрэг м�##�гайгийн газар унагаад өшигчөөд гүүж яваа засуулийг яах болж бна. 2024 оны наадмын их шөвөгт гарч бгаа бөхын м�##�гайг газар унгаад өрөө бүдчиж ойчоод босож байсан засуулийн үйлдлийг санаатай бөхын хийморь гутаасан үйлдэл гэж харж байсан шүү
ta nariin naad doromjlood baigaa hvn ta nariig bodvol amjilttai yvaa er hvn dopin hereglesen yadagiin ta nar jalagnaasaach garj vzeegvi zolbil l###ruudiig bodvol hiisen ymtai ilvv yvaa negnee muulahaas oor hiij chadah zvilgvi p###aa nar shdee ta hemlej amidarsan
Бөхийн цолыг анхаар�##�тай дуудахад яадаг байна аа.Албаар сольж дуудав уу эргүү юм бэ.
Буруу хэлээл биз . Дахин тийм асууд�##� гаргахгүй нь мэдээж. Буруу дуудсан ч бүгд таньдаг бөх бсн тул заасны үзэгчид бол инээлдээд л өнгөрсөн . Ноцтой хор ,хохиролтой юм биш шүү дээ.