Нийгэм мэдээ

Ц.Гантулга мөрөөдлөө биелүүлж, Налайх дүүрэгт Beatles-ийн хөшөөг босгоно

Нийслэлийн Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ц.Гантулга дүүргийнхээ хуульчдын гудамжинд "The Beatles" хамтлагийн хөшөөг босгож, бага насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр цахим хуудсандаа санаачилга гаргаад байна.

Ц.Гантулга нь биеийн тамирын багшаар 16 дахь жилдээ ажиллаж байна. Мөн багаасаа л Beatles-ийн дууг сонсож, пянз болон кассетыг нь цуглуулсаар иржээ. Тэрбээр хоёр удаа цуглуулсан пянз, кассетаараа үзэсгэлэн гаргаж байсан. Харин хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд "Beatles хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ" анхдугаар наадмыг зохион байгуулаад байгаа аж.

Өөрийн санаачилгаар уг хөшөөг босгоход ойролцоогоор 40 сая төгрөг шаардлагатай бөгөөд өөрийн цахим сүлжээндээ хандивын аян зарлаад байгаа юм байна. Тэрбээр хөшөө босгох мөнгө нь бүрдчих юм бол улсын их баяр наадмын өдөр хөшөөгөө босгох төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭРГҮҮ ДАГЗ БНА ДАА . НОХОЙН ШЭЭС ЦУГЛУУЛАХ ГЭЭ ЮУ. ХАХАХА

Зочин
Зочин

Зайл2

Зочин
Зочин

Өөрийнхөө хашаанд л босго

Зочин
Зочин

Батзориг мэт улстөрчид нохойны хөшөө барьчаад байхад жирийн иргэн биитлзийн хөшөөг барина л биз.

oogii
oogii

xairan mongo

Зочин
Зочин

Sain bn

Зочин
Зочин

Бас нэг саваагүй амьтан гарч ирж дээ ер нь юунд хэрэгтэй юм бэ өчнөөн ажил болж бадар барьж нохой шувууны ялгадасны үүр босгох дараа нь хэн ч
арчлахгүй бид нар мэтийн нүүдэлчин сэтгэхүйд одоо энэ хандив эгээ тэрээгээ боль олон түмээн хэрэгтэй хэрэггүй хашаа хайс овоо суварга хөшөөг чинь дэлхий даахаа болих нээ зүгээр л багачуудыг чийрэг болгох ажлаа хийдээ багш мигь

Зочин
Зочин

их дэлгүүрийн урдах хөшөө ямарч арчилгаагүй нурж унах гэж байхад дахиад нэгийг барих хэрэгтэй юу. наад мөнгөөрөө тэр хөшөөг л тордсон дээр байхаа.

Холбоотой мэдээ

Back to top button