Улс төрийн мэдээ

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос эхэлж хуваарилагдана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолыг баталсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн эхэнд танилцууллаа. Үүний дараагаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Үндэсний баялгийн сан бол 2019 онд Үндсэн хуульд 6.2-т орсон өөрчлөлт буюу стратегийн орд газрын үр ашгийг одоогийн болон ирээдүйд тэгш, шударга хуваарилна гэсэн асуудалд эрхзүйн үндсийг бий болгоно гэсэн агуулгаар уг хууль бий болсон учраас энэ чигтээ батлагдсан.

Үүнийг дагаад стратегийн ач холбогдолтой орд газар гэдэг энэ агуулга учраас ашигт малтмалын хуульд стратегийн ач холбогдолтой заалтуудад тодруулах зүйлийг тодорхой болгож өгснөөс биш зарчмын том өөрчлөлт гараагүй. Ганцхан зарчмын өөрчлөлт гарсан. Тэр юу вэ гэхээр, “Стратегийн орд газар эзэмшигч нь нэг эзэмшигчийн хувь эзэмшилт нь 34 хувиас их байхгүй байх”. Өөрөөр хэлбэл стратегийн орд газар эзэмших компаниуд аль болох нээлттэй ажиллах боломжийг бий болгож байгаа гэсэн үг. Нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол энэ заалт хамаарахгүй” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Оюутолгой шиг том хөрөнгө оруулалт хийхэд энэ ямар нэгэн нөлөө байхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээний журмаар хэрэгжээд явж байгаа төслүүд өмнө байдгаараа, явдгаараа л явна.

Мөн энэ жилийн ногдол ашиг хуваарилж байгаа асуудал бол Оюутолгой төслийн хувьд биш. Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос эхэлж хуваарилагдана.  

Энэ бол манай өөрийн 34 хувийг эзэмшигч Эрдэнэс Оюу Толгой компанийн хувьд яригдаж байгаа асуудал” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 1, 2024 14:07

худлаа хойшилсоор сүүлдээ юу ч үгүй болно яг бороо гоулд

Зочин
Зочин
5 сар 1, 2024 15:30

Хүрэлбаатарын энэ суганы үсэд чадах юм байна уу. Зайлаачээ

Зочин
Зочин
5 сар 1, 2024 21:20

м�##�нуудаа 2036 он гэхэд ухуулсан хэдэн хоосон нүх,орон сууц болгож монголчуудыг хуурч байгаа баахан төмөр контейнортой үлдэхээ мэдэж байна уу

Иргэн
Иргэн
5 сар 1, 2024 21:38

Н�##�ь н�##�ь хийсэн эрийн шинжгүй новш

Холбоотой мэдээ

Back to top button