СПОРТ
3х3 баг маргааш олимпын эрхийн төлөө тоглоно
“Парис-2024” олимпын эрх олгох сагсан бөмбөгийн 3х3-ын хоёр дахь тэмцээн Япон улсад тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болно.
Монголоос Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар тоглох бөгөөд тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох юм.
Харин олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад тавдугаар сарын 15-17-нд болно. Уг тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор мэдүүлсэн байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яанаа барахуу ? За яахав харжл байя. Болоогүй дээ яанааааа