НийгмийнНийгэм мэдээ

Муу усны нүхэнд унасан хоёр хүүхдийг олж, “Түр хамгаалах байр”-ны хамгаалалтад авчээ

Өчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс оллоо. 

Алга болсон 3 болон 5 настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авлаа. 

Одоогоор дээрх 2 хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 4, 2024 13:31

ЭЦЭГ ЭХ НЬ МЭРЭГЖЛИЙН ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ АРХИЧИД ЮМ УУ? ХААШАА ЮМ ХҮҮХДЭЭ ХАРААЧ АЛНУУДАА

Зочин
Зочин
5 сар 4, 2024 21:01

Муу усны, жорлонгийн олон нүхнүүдийг дарахгүй бол хүүхдүүд бүүхэл томчууд ч унаж хүзүүгээ хуг�##�аад дууслаа шүү...

Холбоотой мэдээ

Back to top button