СПОРТ

Монгол бахархлын өдрийн барилдаанд улсын начин Н.Баярбаатар түрүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128  бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 хүчит бөх зодоглов.

Өнөө жил түүхэн хойр том ойг хамтатган зохион байгуулснаараа онцлогтой бөхийн барилдаанд Сэлэнгэ нутгийн хоёр хүчтэн болох  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, улсын начин Б.Орхонбаяр, Мандал сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Таван хан” бөхийн дэвжээ, “Монзол” компанийн бөх, улсын начин Н.Баярбаатар нар түрүү булаалдсан. Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд улсын начин цолтой бөхчүүд анх удаа түрүү булаалдсан нь энэ.

Тэд энэ жил Сэлэнгэ аймгийн баяр наадмын түрүү булаалдахад Б.Орхонбаяр давсан. Улмаар хоёулаа энэ жил Төрийн наадамд тав даван, улсын начин цол хүртсэн юм. Энэ удаа Н.Баярбаатар 21 настай Б.Орхобаяраас даагаа нэхлээ. Ингэснээр Монгол бахархлын өдрийн барилдаанд улсын начин цолтой бөх хоёр дахь удаагаа түрүүлэв. Түүнээс өмнө өнгөрсөн жил Д.Анар улсын начин цолтой байхдаа түрүүлсэн билээ.

Өнөөдрийн барилдааны их шөвөгт улсын аварга Н.Батсуурь, улсын харцага О.Хангай нар шалгарлаа.

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд:

2012 онд:

Архангай аймгийн Хашаат сумы харьяат, улсын аварга Ч.Санжаадамба түрүүлсэн

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн

2013 онд:

Архангай аймгийн Хашаат сумы харьяат, улсын аварга Ч.Санжаадамба түрүүлсэн

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн

2014 онд:

Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлсэн

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн

2015 онд:

Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлсэн

Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, улсын начин Л.Цэрэнтогтох

2016 онд:

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлсэн

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэсэн

2017 онд:

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлсэн

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэсэн

2018 онд:

Дорноговь аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анар түрүүлсэн

Ховд аймгийн Дарви сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн

2019 онд:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Н.Баярбаатар түрүүлсэн

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэсэн

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close