УБЗАА: Бороо орсон ч мод услах шаардлагатай тул хуваарийн дагуу ажиллаж байсан

Өнөөдөр өглөөнөөс эхлээд автомашинтай ажилдаа явж байгаа иргэд нэг байршилдаа 1-2 цаг зогсож, тэг зогсолттой байсан. Үүний хажуугаар бороо орж байхад мод усалж байгаа бичлэг олны анхаарлыг татаад буй.
Бид энэ талаар УБЗАА-аас тодрууллаа. Тэрбээр, " Нийгмийн сүлжээнд бороо орж байхад модны усалгаа хийж бичлэг тараад байна. Хүмүүс эхлээд муулахаасаа өмнө учир шалтгааныг мэдэх нь зүйтэй. Борооны ус модонд 5 см чийг өгдөг бол усалгааны машинаар услахад гүндээ 20 см чийг өгдөг учир бороотой ч усалгаа хийдэг.
Зуны мод усалгааны тухайд, Зуны улиралд хур борооны байдлаас хамаарч усалгааг тохируулах хэрэгтэй. Хур бороогүй гандуу үед хөрсийг өлөн чийгтэй байхаар бодож 7 хоногт 5-6 удаа огцом халуун өдөр бол орой 21 цагаас хойш, өглөө 7 цагаас өмнө 2 удаа усалгааг хийх хэрэгтэй. Мод ургамлын үндсийг зөвхөн услаад зогсох биш иш мөчир навчийг шүршиж услах нь иш навчин дээр байгаа элдэв бохирдол угаагдаж, цэвэршин ургамлын бодисын солилцоо идэвхиждэг" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БОРООТОЙ ТУСМАА УСЛАХ ХЭРЭГТЭЙ УС ГҮНДЭЭ НЭВЧИХ САЙН ТАЛТАЙ ЗААВАЛ МУУЛАХДАА ГОЛ НЬ БИШ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ.
Бороогүй байхад услахгүй л бсандаа хийсэн дүр эсгэгчид
Ямартай ч услаж байгаа нь маш сайн хэрэг зүлэг модыг мөнгө зарж тариад дараа нь огт услахгүй орхидог байсан
Тэнгэр бүрхэг үед мод ургам�##� ус чийг хүлээж авахад бэлэн болсон байдаг. Тэр үед услах нь чанартай ус�##�гаа болно