СПОРТ

Э.Содномпилжээ дэлхийн цомоос зургаа дахь алтан медалиа хүртлээ

Тайландын Паттаяа хотод пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд 33 гаруй орны 157 орчим тамирчин (эрэгтэй 98, эмэгтэй 59) өрсөлджээ. Энэхүү тэмцээн нь 2024 онд Францын Парис хотноо болох паралимпын наадамд оролцох эрхийн оноо олгох сүүлийн хоёр тэмцээний нэг гэдгээрээ онцлогтой.

Тус тэмцээнд манай улсаас паралимпын наадмын алт хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцсон юм.

Тэрбээр өчигдөр 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Энэ нь түүний дэлхийн цомоос авч буй зургаа дахь алтан медаль юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button